ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дэд бүтцийн байгууллагууд хамтарч ажиллана

2015-03-24

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Захирагчийн албанаас эрхлэн аймгийн дэд бүтцийн байгууллагуудын ерөнхий инженер, удирдлагуудыг оролцуулсан хурал хийв. Хуралд Дархан Дулааны сүлжээ, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХК, ГХБХБГ, Дархан-Ус суваг зэрэг байгууллагууд оролцлоо.

Хурлаар энэ онд тус аймагт хийгдэх хөрөнгө оруулалт, засварын ажлуудыг холбогдох байгууллагууд нь хамтарч зохион байгуулж иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллахаар тогтлоо. Дархан хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалт, шугам хоолойн шинэчлэл, хот тохижилтийн ажлууд жил бүр урин дулаан цаг эхлэнгүүт хийгдэж эхэлдэг. Ингэхдээ нэгнийхээ хийсэн ажлыг гүйцэтгэгч компаниуд нь уялдаа холбоо муутайгаас эргэн сүйтгэх нь нэг биш гардаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэж хөрөнгө мөнгөний хохирлыг багасгана гэж Захирагчийн албаны дарга Д.Батжаргал ярилаа.

Мөн өнгөрсөн онд хийгдэж байсан Дархан сумын 15 дугаар багийн Мангирт, Хабитатын чиглэлийн 8,1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй дулааны шугам сүлжээ, цэвэр ус, ариутгал татуургын ажил хийгдэнэ. Мөн “Алъянстех” компаний цэвэр усны шугам солих цаашлаад Эрчим хүчний яамны хөрөнгө оруулалтаар “50 лан” компанийн гүйцэтгэж байгаа 11, 12, 24, 26 дугаар хорооллын гаднах цахилгаан хангамжийн ажил. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх шинэ, хуучин Дарханыг холбох авто замын үерийн байгууламжийн ажлуудад хэрхэн уялдаж хамтарч ажиллах тухай хэлэлцэж  нэгдсэн төлөвлөгөө боловсруулж ажиллахаар боллоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 97
3 / 3%
3 / 3%
60 / 62%
2 / 2%
29 / 30%