ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Малчдад туслах сар”-ын ажил үргэлжилж байна

2015-03-21

Дархан-Уул аймгийн Орхон сум энэ сарыг “Малчдад туслах сар” болгон зарлаж олон ажлыг зохион байгуулан явуулж байна.

Сумын бог мал төллөж эхлээд одоогийн байдлаар 2000 орчим бог мал төллөсөн  мэдээ гарчээ. Өнгөрсөн онд тус сум 41 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт юм. Харин 12500 тн төмс хүнсний ногоо хураан авсан нь улсын хэмжээнд хураан авсан төмс, хүнсний ногооны 13 орчим хувь гэдгийг сумын Засаг дарга Б.Батбаяр онцлов. Тэрбээр сумын малчин өрх тус бүрт туслахын тулд сумын өвсний нөөцөөс 2000 боодол, аймгаас хувиарлагдсан 650 боодол өвсийг малчдад хүргэж өгчээ. Түүнчлэн Орхоныхон хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа орж лууван болон бусад үлдэгдэл хүнсний ногоогоо борлуулж дуусгах, үрийн чанарыг сайжруулах, усалгааны системээ боловсронгуй болгох зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий гэж ярилаа.

Б.Норовсамбуу

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%