ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2015-03-19

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр буюу 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 14.00 цагт Тэргүүлэгчдийн танхимд хуралдлаа. Хуралдааны ирц 72,7 хувьтай байлаа. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа.

Үүнд:

  1. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын хөрөнгийн хуваарь батлах тухай
  2. Агнуурын бүс нутаг тогтоох тухай
  3. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хуваарийг батлах тухай
  4. Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогыг зарцуулах тухай
  5. Уриалга батлуулах тухай /Цагдаагийн газар-2015 оныг иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах жил болгох уриалга/
  6. Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
  7. Аймагт Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
  8. Барилга худалдан авах зөвшөөрөл олгох тухай
  9. Тээврийн хэрэгсэл шилжжүлэх тухай
  10. Шагналын тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хуваарь батлах тухай асуудал дээр байгаль орчинд ээлтэй, иргэдэд ашигтай, хүртээмжтэй олон шинэлэг саналууд гарч байсныг онцлон тэмдэглүүштэй.
Тодруулбал: Булган уул, Хавтгай модны орчмыг ойжуулах, хамгаалах, Цэцэрлэг хотын нийтийн эзэмшлийн сад, талбайг тохижуулан сайжруулах, хүүхэд багачуудад байгаль орчноо хамгаалахад чиглэгдсэн зорилтот жүжиг бэлтгэн үзүүлэх, байгаль орчны байцаагчдад тусгай хэрэгслийн техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудлууд хөндөгдөн, хэрэгжүүлэхээр батлагдлаа.

Тэргүүлэгчдээр батлагдаж тодорхой болсон дараагийн асуудлууд бол хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг энэ жилийн есдүгээр сарын 14,15-нд эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг наймдугаар сарын 17,18-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%