Сүхбаатар аймгийн ИТХ-ын хурлаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийг өөрсдийн хөрөнгөөр байгууллагын дотор тал болон гадна орчинд хяналтын камер суурилуулан ажиллуулахыг үүрэг болголоо. Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгжүүд хяналтын камер суурилуулахдаа Монгол улсын MNS 6423:2013 /барилга орон сууц, гудамж талбайд тавих хяналтын ерөнхий камер, ерөнхий шаардлага/ стандартыг мөрдөж ажиллана.