ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЯВУУЛЫН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ АРХАНГАЙ АЙМГААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2015-03-10

Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоол, Архангай аймгийн ИТХ-ын 2014 оныг “Бодит ажил-Бодит үр дүн”-ийн жил болгон зарласан хөтөлбөр зэрэгтэй уялдан иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх зорилготой явуулын нэг цонхны үйлчилгээ Архангай аймгаас хэрэгжиж эхэллээ.

Хүний аюулгүй байдал судалгааны төв ТББ, Монгол улсын ЗГ, Швейцарын ЗГ-тай хамтран сүүлийн найман жилийн хугацаанд нэг цонхны үйлчилгээг орон даяар нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. 
Төслийн хүрээнд УБ хотын есөн дүүрэг, 21 аймаг, есөн сум, зургаан хороонд нэг цонхны үйлчилгээ нэвтэрч, хэвийн ажиллаж эхэлсэн бол сүүлийн нэг жилийн хугацаанд 21 аймагт хэрэгжүүлэх боломжтой явуулын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх тухай санал болоод шаардлагтай материалыг аймгуудаас авчээ.

Тухайн төслийг хэрэгжүүлэхэд Архангай, Ховд аймгууд санаачилгатай ажиллаж, орон нутагтаа ийнхүү тусгай хэрэгслээр тоноглогдсон явуулын үйлчилгээний машинтай болсон байна.
Энэхүү явуулын нэг цонхны үйлчилгээний машин нь 88 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн сангаас үнийн дүнгийн 40%-г төлж байгаа ажээ.
Архангай аймаг анх 2009 онд нэг цонхны үйлчилгээний төвтэй болж байсан хэдий ч 2010, 2011 онуудад үйл ажиллагаа нь хэвийн явж, иргэдэд үйлчилгээгээ хүргэх тал дээр учир дутагдалтай байсан хэмээн ХАБС-ны төв ТББ-ын тэргүүн Эрдэнэчулуун хэлж байлаа.

2014 оны “Бодит ажил-бодит үр дүн” аяны хүрээнд нэг цонхны үйлчилгээний төвийг аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлэн үйл ажиллагааг жигдрүүлэх, цагийн хуваарийн дагуу иргэдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс орон нутаг хөгжлийн сангаас 250 гаруй сая төгрөгийг зарцуулсан байдаг. 
Одоо Архангай аймагт нэг цонхны үйлчилгээний төв болоод энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого төлөвлөлтийн ажлууд улсын хэмжээнд үнэлэгдэн, өндөр оноотой явж буй ажээ.

Аймгийн удирдлагууд ч сумандаа жишиг ахуй үйлчилгээний төв тохижуулсан Ихтамир, Цэнхэр, Чулуут сумдын удирдлагуудыг сайшаан урамшуулсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 98
3 / 3%
3 / 3%
61 / 62%
2 / 2%
29 / 30%