Дархан-Уул аймгийн хөл бөмбөгийн холбоо, Дархан-Уул аймгийн хоккейн холбоо хамтран зохион байгуулсан " Архи гүй орчин Мөсөн спорт " гэсэн уриатай тэмцээн боллоо. Тэмцээнд залуучууд , өсвөр үе , ахмад үеийн тамирчидаас бүрдсэн 4 баг 2 өдрийн турш хурд хүчээ сорин өрсөлдөж дүнгээ гаргав. Энэ тэмцээнд Дугарсүрэн ахлагчтай Дархан хөлбөмбөг баг түрүүлж шилжин явах цом алтан медалийн эзэн болсон бол мөнгөн медалийн эзнээр Батсүх ахлагчтай Бугант хорооны баг,хүрэл медалийн эзнээр Ганхүү ахлагчтай Ёсөн Минж клубын баг шалгарлаа.