ТӨВ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2010 оны 01 сарын 25-ны өдөр Дугаар 10 Зуунмод
Түрээсийн төлбөрийн доод
үнэ батлах тухай
Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлсний төлбөрийн доод үнэ батлуулах тухай аймгийн Засаг дарга /Ц.Энхбат/-ын өргөн барьсан асуудлыг хэлэлцээд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 77 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
Нэг.Орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын түрээсээр эзэмшүүлж буй эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
Хоёр.Дор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын дарга /захирал, эрхлэгч/ нарт даалгасугай.
а/Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр түрээслүүлэх бол “Аймгийн өмчийн харилцааг зохицуулах журам”-ын 7.6 зүйлийн 3 дахь заалтын дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зөвшөөрөл авах,
б/Түрээсийн гэрээнд түрээслүүлж буй барилга, байр талбайн хэмжээг тогтоосон план зураг болон тоног төхөөрөмжийн фото зураг, эд хөрөнгийг түрээслэгчид хүлээлгэн өгсөн акт, тэдгээрийг баталгаажуулсан албан тушаалтны гарын үсэг бүхий баримт бичгийг заавал хавсаргах,
г/Түрээсийн төлбөрийг гэрээний хугацаанд бүрэн төвлөрүүлж, жилийн эцэст орон нутгийн өмчийн албанд тайлагнаж хэвших.
Гурав.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ш.Цэрэндоо/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.БАТЖАРГАЛ
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2010 оны 01 сарын 25 -ны өдрийн
10 дугаар тогтоолын хавсралт
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН
ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙН ДООД ҮНЭ
1.Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн санхүүгийн тайлан балансад тусгагдсан орон нутгийн өмчийн эд хөрөнгийг бусад өмчийн хуулийн этгээд, иргэдэд түрээслүүлэх төлбөрийн доод үнийг салбарын ангилал, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан доорхи байдлаар тогтооно.
1.1. Түрээсийн төлбөрийн 1м2 ашигтай талбайн сарын төлбөрийн доод үнэ /Төг ₮/-өөр байна.
№ |
Салбарын чиглэл |
аймгийн төвд /төг.мөн/ |
бусад сумдад /төг.мөн/ |
||
төвлөрсөн халаалтад холбогдсон бол |
ердийн галлагаатай түрээслэгч халаалтыг хариуцах бол |
||||
1 |
ААНэгж, Албаны Office Контор |
2500.00 |
2000.00 |
1500.00 |
|
2 |
Боловсрол соёлын салбар |
1500.00 |
900.00 |
700.00 |
|
3 |
Жижиг дунд үйлдвэрлэл |
40м2- хүртэл |
2000.00 |
1500.00 |
1000.00 |
40м2-аас дээш |
1500.00 |
1000.00 |
800.00 |
||
4 |
Ахуйн үйлчилгээ |
2000.00 |
1500.00 |
1000.00 |
|
5 |
Худалдаа |
2500.00 |
2000.00 |
1500.00 |
|
6 |
Аялал жуулчлал, Зочид буудал |
3500.00 |
3000.00 |
2500.00 |
|
7 |
Нийтийн хоол |
2500.00 |
2000.00 |
1500.00 |
|
8 |
Эрүүл мэндийн үйлчилгээ |
1500.00 |
900.00 |
700.00 |
|
9 |
Олон нийтийн байгууллага |
2000.00 |
1500.00 |
1000.00 |
|
10 |
Санхүүгийн үйлчилгээ |
3000.00 |
2500.00 |
2000.00 |
|
11 |
Орон нутгийн өмчлөлийн орон сууц |
150.00 |
150.00 |
100.00 |
|
12 |
Бусад |
2000.00 |
1500.00 |
1000.00 |
2.Орон нутгийн өмчийн ашиглалтгүй, илүүдэлтэй барилга, байр талбайг түрээслэгчийн зардлаар урсгал засварын хэмжээнд /500.0 мянгаас 3.0 сая хүртэл төгрөгт багтаан/ засаж сэлбэн түрээслүүлэхэд 1.1-д заасан салбарын ангилал, үйл ажиллагааны чиглэлээр тогтоосон түрээсийн төлбөрийн доод үнийг 25 хүртэл хувиар, Орон нутгийн өмчийн төсөвт байгууллагын байранд ажиллаж буй /хүн эмнэлэг, сургууль, ЗДТГазар гэх мэт/ ажилчдын цайны газрын түрээсийн төлбөрийг 30 хүртэл хувь, Хүүхдийн боловсрол, оюуны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах бол 40 хүртэл хувиар тус тус бууруулан тогтоож болно.
3. Орон нутгийн өмчийн байранд байрлах төрийн өмчийн төсөвт байгууллага, албан газрын байр, талбайн 1 ам.метр ашигтай талбайн түрээсийн төлбөрийг түрээслэгчийн санал, хүсэлтийг үндэслэн тухайн шатны ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоож мөрдүүлнэ.
4.Орон нутгийн өмчийн бусад эд хөрөнгө /жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмж гэх мэт/ -ийн түрээсийн төлбөрийг тухайн тоног төхөөрөмжийн бүртгэлийн үнэ, хөрөнгийн зах зээлийн тухайн үеийн үнэ, хүчин чадал зэрэг бусад холбогдох үзүүлэлтийг харгалзан тогтоох бөгөөд жилийн түрээсийн /тоног төхөөрөмж ашиглуулсаны/ төлбөр нь 1 жилд байгуулагдах элэгдлийн хэмжээнээс багагүй байна.
Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих хүрээнд улс, аймаг, сумын бодлого, хөрөнгө оруулалтаар байгуулагдсан үйлдвэрлэл үйлчилгээний цех, тасаг, нэгжийн үйл ажиллагаа тогтмолжиж эхлэх зөвхөн эхний 1 жилийн хугацааны түрээсийн төлбөрийг чөлөөлж болно.
5.Суман дахь орон нутгийн өмчийн худаг, услалтын систетийг ашиглуулсаны түрээсийн төлбөрийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоон батлаж мөрдүүлэх.
___оОо____