ТӨВ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2010 оны 06 сарын 04-ны өдрийн Дугаар 63 Зуунмод
Жилийн ажлын тайлан, мэдээ гаргах
заавар батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 04-р сарын 14-ний өдрийн хуралдааны 22-р тэмдэглэлийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас боловсруулж, өргөн барьсан “Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн жилийн ажлын тайлан гаргах заавар, НӨУБ-ын үйл ажиллагааны мэдээ”-ний маягтын төслүүдийг хэлэлцээд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
Нэг. “Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн жилийн ажлын тайлан гаргах заавар”-ыг нэгдүгээр, “НӨУБ-ын үйл ажиллагааны мэдээний маягт”-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай .
Хоёр. Сумын ИТХ-ын жилийн ажлын тайлан, НӨУБ-ын үйл ажиллагааны мэдээг заавар, маягтын дагуу чанартай гаргаж, дараа жилийн 01 дүгээр сарын 20-ны дотор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд ирүүлэхийг сумдын ИТХ-ын дарга нарт зөвлөж, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт даалгасугай.
ДАРГА Ж.БАТЖАРГАЛ
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны
06-р сарын 04-ний өдрийн 63 дугаар
тогтоолын нэгдүгээр хавсралт
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН
ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН ГАРГАХ ЗААВАР
Нэг. Зохион байгуулсан ажил, үйл ажиллагааны үр дүн
- Тухайн жилд аймаг, сумын хэмжээнд эрхэм зорилго болгон дэвшүүлсэн зорилт, түүний биелэлт, үр дүн
- Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, “НӨУБ-ыг төгөлдөршүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц үр дүн, цаашид анхаарах асуудал
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын жилийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, хүрсэн үр дүн
- Хурлын байгууллагын төсөв, түүний зарцуулалт, ажлын алба болон хурлын хороодыг удирдлага зохицуулалтаар хангах талаар тавьсан зорилт, хэрэгжүүлсэн арга хэмжээний чанар, үр нөлөө, идэвх санаачилга, ажлын үр дүн
- Орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналт, түүний ашиглалт, хадгалалт, хамгаалалт, үр ашгийн асуудал
- Төрийн хууль тогтоомж, өөрийн хурлын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах,
хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцох талаар хийсэн ажил
- Сумын Засаг дарга, түүний Тамгын газрын хамтын ажиллагаа /Мал аж ахуй,газар тариалан, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, эрүүл мэнд, боловсрол соёлын ажлын ололт амжилт, алдаа дутагдал, эдийн засгийн үзүүлэлтүүд/ дээрх асуудлуудаас онцлон авч хэлэлцэж авсан арга хэмжээ, ажлын үр дүнгийн тухай
- Багийн иргэдийн Нийтийн Хурал, тэргүүлэгчдийн үйл ажиллагаанд хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдал, багийн Хурлуудын ажлын түвшин тогтоосон дүн, мэдээлэл
- Иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, Хурлын шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог хангах талаар хийсэн ажлын үр дүн
- Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад тухайн жилд ИТХ-аас баталсан бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, орон нутагтаа мөрдөх харилцааг зохицуулсан дүрэм, журмын үр нөлөө, ач холбогдол, хүрсэн үр дүнгийн товч тайлан мэдээлэл, Хурлын байгууллагуудаас хийсэн шинэлэг ажил, арга хэмжээ
Хоёр. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан
- Хуралдаан хэдэн удаа хийсэн, ирцийн дундаж хувь
- Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн тоо, түүний хэрэгжилт, хяналт тавьж буй байдал
- Хуралдааны бэлтгэлийг хангах ажлын зохион байгуулалт, хэлэлцэх асуудлын төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх, гарсан санал хүсэлтийг, хуралдааны шийдвэрт тусгах, хурлын хороо, ажлын хэсгүүдийн оролцоог сайжруулах талаар хийсэн ажил
- Төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлсэн байдал, мэдээ, мэдээлэл, техник, зохион байгуулалтын нөхцөлөөр хангах, ажлыг нь дүгнэж урамшуулах, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх талаар хийсэн ажил, сургалт семинарт оролцуулж мэдлэг чадварыг дээшлүүлсэн байдал
- Хуралдаанаар хэлэлцсэн зарим онцгой, шинэлэг зүйлийг дурдаж үр дүнг дэлгэрэнгүй бичих
Гурав. Тэргүүлэгчдийн хуралдаан
- Хуралдаан хэдэн удаа хийсэн, ирцийн дундаж хувь
- Хуралдаанаар хэлэлцсэн нийт асуудал, гаргасан шийдвэрийн тоо, түүний хэрэгжилт, хяналт тавьж буй байдал
- Хуралдааны бэлтгэлийг хэрхэн хангадаг, иргэдийн санал авах, ил тод байдлыг яаж хангадаг, сурталчилгаа, мэдээлэл
- Тэргүүлэгчдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, ажлыг нь дүгнэж урамшуулах, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэсэн байдал
- Хуралдаанаар хэлэлцсэн зарим онцгой, шинэлэг зүйлийг дурдаж үр дүнг дэлгэрэнгүй бичих
Дөрөв.Хяналт шалгалтын ажил
- Монгол улсын хууль тогтоомж, нутгийн удирдлагын байгууллагуудаас гаргасан шийдвэрийн биелэлтэд тавьсан хяналт шалгалт
- Хууль хяналтын болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан хяналт шалгалтын ажил, үр дүн
- Төлөөлөгчид, Хороо, Тэргүүлэгчид, ажлын хэсгийн хүчээр буюу хамтран зохион байгуулсан хяналт шалгалт, үр дүн
- Байгууллага, иргэдийн мэдээлэл, гомдол, санал шүүмжлэлийн мөрөөр хийсэн хяналт шалгалт
- Төсөв, өмч , аж ахуйн нэгж, байгаль хамгаалал, сахилга, дэг журам, хариуцлагын гэх мэт чиглэлээр хийсэн хяналт шалгалт
- Дээрх шалгалтуудын зорилго, хамрагдсан объект, цар хүрээ, шалгалтын чанар үр дүн, түүний мөрөөр гарсан ажлын ахиц өөрчлөлт, хүлээгдэж буй үр дүн, цаашид авах арга хэмжээг тодорхой дурдах
Тав. Бусад ажил
1.Хурлын дэргэдэх байгууллагуудтай ажилласан ажлыг хэрхэн гүйцэтгэсэн, түүний үр дүнг товч тодорхой бичих
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, байгаль орчны хяналтын олон нийтийн зөвлөл, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, МНУХ-ны салбар зөвлөлөөс зохион байгуулсан ажлын үр дүнг тодорхой бичих
2.Дараах асуудлыг тодорхой бичнэ.
- Сумын ИТХ-ын болон Засаг дарга өөрчлөгдсөн байдал / ямар шалтгаанаар/
- Сумын ИТХ-ын төлөөлөгчийн нөхөн сонгууль явагдсан байдал, тойрог тус бүрээр ямар шалтгаанаар чөлөөлөгдсөнийг тодорхой бичнэ.
- Сумын ИТХ-ын шийдвэрт Засаг даргын тавьсан хориг, хоригийн утга, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай
3. Цаашид НӨУБ-ыг төлөвшүүлэхэд удирдах дээд байгууллагаас авах арга хэмжээний талаар санал, тухайн ИТХ дараа жилийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх гол зорилтуудаас дурдах
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны
06-р сарын 04-ний өдрийн 63 дугаар
тогтоолын хоёрдугаар хавсралт
НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
_______он ____сар ____өдөр _______________сум
Үзүүлэлт |
|
Сум |
Дүн |
|
Нэг. Хурал: |
||||
Төлөөлөгч |
Байвал зохих |
|
|
|
Чөлөөлөгдсөн |
|
|
|
|
Нөхөн сонгогдсон |
|
|
|
|
Хоёр. ИТХ-ын хуралдаан: |
||||
Хурал |
Одоо байгаа хурал |
|
|
|
Татан буугдсан хурал |
|
|
|
|
Шинээр байгуулагдсан хурал |
|
|
|
|
Хуралдааны байдал |
Хуралдаан хийсэн тоо |
|
|
|
Хуралдааны дундаж ирцийн хувь |
|
|
|
|
Оролцсон төлөөлөгч /давхардсан байдлаар/ |
|
|
|
|
Оролцоогүй төлөөлөгч |
|
|
|
|
Үүнээс: Тасалсан |
|
|
|
|
Хуралдаанаас гаргасан нийт тогтоолын тоо |
|
|
|
|
Нийт тогтоолын заалтын тоо |
|
|
|
|
Биелэгдсэн заалтын тоо |
|
|
|
|
Гарсан санал шүүмжлэлийн тоо |
|
|
|
|
Үүнээс: Хурлын шийдвэрт туссан санал |
|
|
|
|
Ажил хэргийн чанартай саналын тоо |
|
|
|
|
Хэлэлцсэн асуудлын чиглэл |
Бүгд |
|
|
|
Үүнээс: Санхүү, төсөв, нийгэм эдийн засаг |
|
|
|
|
Төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, гүйцэтгэл |
|
|
|
|
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр |
|
|
|
|
Засаг даргын тавьсан хориг |
|
|
|
|
ЗЗНДН байгуулах, өөрчлөх, татан буулгах |
|
|
|
|
Хуулийн хэрэгжилт, биелэлт |
|
|
|
|
Байгаль хамгаалах асуудал |
|
|
|
|
Журам, заавар, төлөвлөгөө |
|
|
|
|
Бусад |
|
|
|
|
Гурав. ИТХ-ын Тэргүүлэгчид: |
||||
Тэргүүлэгч |
Байвал зохих |
|
|
|
Чөлөөлөгдсөн |
|
|
|
|
Нөхөн сонгогдсон |
|
|
|
|
Тэргүүлэгчдийн хуралдаан |
Хуралдаан хийсэн тоо |
|
|
|
Хуралдааны дундаж ирцийн хувь |
|
|
|
|
Хуралдаанаас гаргасан нийт тогтоолын тоо |
|
|
|
|
Нийт тогтоолын заалтын тоо
|
|
|
|
|
Хэлэлцсэн асуудлын чиглэл |
Бүгд |
|
|
|
Хурлын шийдвэрийн биелэлт |
|
|
|
|
Шалгалтын дүн |
|
|
|
|
Өргөдөл, гомдол, санал, хүсэлт |
|
|
|
|
Санхүү төсөв, эдийн засаг, нийгмийн асуудал |
|
|
|
|
Хүн амын эрүүл мэнд |
|
|
|
|
Боловсрол, соёл, урлаг, биеийн тамир |
|
|
|
|
Өмч, хөрөнгө |
|
|
|
|
Байгаль орчин, газар нутаг |
|
|
|
|
Бусад |
|
|
|
|
Иргэдийн Нийтийн хурал |
Хуралдаан хийсэн тоо |
|
|
|
Хамрагдсан хүний тоо |
|
|
|
|
Дөрөв. Үзлэгт шалгалт: |
||||
Шалгалтын хэлбэр |
Бүгд |
|
|
|
Хурлын шийдвэрийн биелэлт |
|
|
|
|
Төсвийн зарцуулалт |
|
|
|
|
Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт |
|
|
|
|
Нийгмийн дэг журам |
|
|
|
|
Хүн амд үзүүлэх нийгмийн үйлчилгээ |
|
|
|
|
Төр захиргааны болон ОНӨҮГ-ын ажил |
|
|
|
|
Өмч хөрөнгө |
|
|
|
|
Бусад |
|
|
|
|
Үзлэг шалгалтад хамрагдагсад |
Нийт хүний тоо |
|
|
|
Үүнээс: Хурлын төлөөлөгч |
|
|
|
|
Тамгын газрын ажилтан |
|
|
|
|
Мэргэжлийн хүмүүс /мэргэжилтэн/ |
|
|
|
|
Бусад |
|
|
|
|
Тав. Хурлын ажилд иргэдийн оролцоо: |
||||
Иргэдийн оролцоо |
Иргэдээр хэлэлцүүлсэн асуудал |
|
|
|
Хамрагдсан хүний тоо |
|
|
|
|
Хэдэн удаа нийтийн санал явуулсан |
|
|
|
|
Хамрагдсан хүний тоо |
|
|
|
|
Хууль болон өөрийн шийдвэрийн сурталчилалт |
|
|
|
|
Хамрагдсан хүний тоо |
|
|
|
|
Хүлээн авч шийдвэрлэсэн |
Бүгд |
|
|
|
Санал |
|
|
|
|
Өргөдөл |
|
|
|
|
Гомдол
|
|
|
|
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА / /
МЭДЭЭ ГАРГАСАН: / /