ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн бэлгэ тэмдэг, түүнийг үйлдэх, хэрэглэх журам

2015-03-13

  

ТӨВ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

 ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2002 оны 04 сарын 04-ний өдөр                              Дугаар 30                               Зуунмод

 

Аймгийн бэлгэ тэмдэг, түүнийг үйлдэх,

хэрэглэх журам батлах тухай

 

            Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гуравдугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

            НЭГ. ”Аймгийн бэлгэ тэмдэг, түүнийг үйлдэх, хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

            ХОЁР. Аймгийн бэлгэ тэмдгийг батлагдсан эх загвар, журмын дагуу үйлдэж, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн өмнө хэрэглэж эхлэхийг аймгийн Засаг дарга /М.Мэндбилэг/-д зөвшөөрсүгэй.

            ГУРАВ. ”Аймгийн бэлгэ тэмдэг, түүнийг үйлдэх, хэрэглэх журам”-ын биелэлтэнд байнга хяналт тавьж, аймгийн сүлд, туг, дуулалыг хүндэтгэн дээдлэх, бахархах үзэл санаагаар аймгийн нийт иргэд, хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймаг, сум, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

            ДӨРӨВ. Аймгийн бэлгэ тэмдгийг батлагдсан журмын дагуу хүндэтгэн хэрэглэж, өргөн олонд сурталчлан таниулж ажиллахыг аймгийн нийт иргэд, дэвсгэр нутгийн байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгосугай.

 

 

 

 

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

                        Тэргүүлэгчдийн дарга                                  С.БАТБОЛД

 

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

         Тэргүүлэгчдийн нарийн бичгийн

    дарга                                    Ш.ЦЭРЭНДОО

 

 

 

 

 

 

 

           Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

        Тэргүүлэгчдийн 2002 оны 04 дүгээр сарын

04-ний өдрийн 30 дугаар тогтоолын

                                      хавсралт           

 

АЙМГИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ, ТҮҮНИЙ ҮЙЛДЭХ,

ЖУРАМ

 

            Энэхүү журам нь Монгол Улсын Төв аймгийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэх, дээдлэн хэрэглэх үйл ажиллагааг зохицуулна.

 

            Нэг. Аймгийн бэлгэ тэмдэг:

            1.Аймгийн бэлгэ тэмдэг нь Төв аймгийн сүлд, туг, дуулал мөн.

            2.Аймгийн сүлд, туг, дуулал нь Монгол Улсын Төв аймгийн түүхэн уламжлал онцлог, бат бэх оршин тогтохуйн бэлгэдэл, Төв аймагчуудын цог хийморийг илэрхийлнэ.

 

            Хоёр. Аймгийн сүлд, түүнийг үйлдэх, дүрслэх, байрлуулах:

            1.Төв аймгийн сүлд нь халдашгүй дархан, энхийн утгатай бамбайн дугариг хэлбэртэй бөгөөд тасралтгүй мөнхөд өрнөн бадрахын агуулга бүхий алтан шаргал өнгийн усан сүлжээ хээгээр эмжээрлэн энх амгалангийн утгатай гүн цэнхэр тэнгэрийг Азийн цэвэр цэнгэг хагалбараас бургилах их ус лугаа адил хөгжил дэвшил ундарч байхыг давхар бэлгэдсэн хөх долгион хээн дээр Монгол Улсынхаа газар нутгийн урган мандаж, дэвжин дэлгэрэхийн бэлгэдэл, дархан цаазат Богд хан уулын мөнх ногоон өнгөөр дэвсгэрлэн алтан шаргал өнгөөр хүрээлж, дөрвөн зүг найман зовхист зон олноороо эв найртай амьдрахыг бэлгэдсэн дөрвөн өнцөгт алтан одны дунд Төв аймгийн нутаг дэвсгэрийг мандал бадрал, цог хийморийн тод улаан өнгөөр товойлгон дүрсэлсэн байна.

 

            2.Аймгийн сүлдийг өнгө ялгаж буюу ялгахгүйгээр үйлдэж, дүрсэлж болно.

 

            3.Төв аймгийн сүлдийг өнгө ялган үйлдэх буюу дүрслэхэд дөрвөн зүг, найман зовхист алтан од нь шар, Төв аймгийн нутаг дэвсгэр нь гал улаан Азийн усны хагалбар нь гүн хөх, бамбайн хүрээний өрнөн бадрах хээ нь алтан шар өнгөтэй байна.

 

            Төв аймгийн сүлд нь хэн ч халдашгүй дархан ариуны бэлгэдэл бамбайн дугуй дүрс бүхий дэвсгэр дээр байрлана.

 

            4.Аймгийн сүлдийг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоосон энэ журмын 2-ын 1-д заасан эх загварыг чанд баримтална.

 

            5.Аймгийн сүлдийг:

            1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан тасалгаанд

            2.Аймгийн Засаг даргын албан тасалгаанд

            3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлийн хуралдааны танхимд

            4.Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд тус тус байнга байрлуулна.

            5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, сум, багийн Засаг даргын албан тасалгаанд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хуралдааны танхимд байрлуулж болно.

 

 

 

            Гурав. Аймгийн туг түүнийг үйлдэх, байрлуулах, мандуулах:

            1.Аймгийн тугны ерөнхий дэвсгэр өнгө нь ногоон байх бөгөөд энэ нь анхны дархан цаазат Богд хан уулаар бахархдагийн илэрхийлэл, ургаж төлжиж байхын давхар бэлгэдэл болно. Тугны гол хэсэгт Ази дэлхий дахинаа бахархал болсон Азийн цэвэр усны хагалбарыг бэлгэдэн чандмань эрдэнийн дүрсийг эд баялаг төгөлдөр элбэг дэлбэг оршиж байхын утга агуулан алтан шаргал өнгөөр дүрсэлсэн.

 

            Тугны доод хэсгийн 3 давхар тууз нь одоо, ирээдүй, өнгөрсөн гурван үеийг төлөөлж буй бөгөөд одоо цаг нь ямагт гурван үеийн холбоос болж байдгийг бэлгэдэн алтан шаргал өнгөөр бусад үеийг сүүн цагаан өнгөөр дүрслэн илэрхийлсэн. Тугны өргөн, урт нь 1:0.5 метрийн харьцаатай байна.

 

            2.Аймгийн тугийг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран аймгийн     ИТХ-аас тогтоосон эх загварт заасан тэг, өргөн уртын харьцаа, өнгийг чанд баримтална.

 

            3.Аймгийн тугийг:

            1/ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан тасалгаанд

            2/ Аймгийн Засаг даргын албан тасалгаанд

            3/ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны танхимд

            4/ Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд тус тус байнга байрлуулна.

            5/ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, сум, багийн Засаг даргын албан тасалгаа, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хуралдааны танхимд байрлуулж болно.

 

            4. Аймгийн тугийг:

            1/ Үндэсний их баяр наадам, аймаг, сумын ой, бусад томоохон ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үед

            2/ Урлаг, спортын томоохон арга хэмжээнд

            3/ Аймаг, мужийн найрамдал, хамтын ажиллагааны арга хэмжээнд тус тус мандуулж болно.

 

            Дөрөв. Аймгийн дуулал, түүнийг дуулах, эгшиглүүлэх:

            1.Аймгийн дуулал нь Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын зохиосон “Төв сайхан нутаг” шүлэг, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн аяаар бүтсэн дуу байна. Дуулал нь үндсэн 4 бадаг, дахилтын нэг бадгаас бүтнэ.

 

            2.Дууллыг найрал болон гоцлол найрал хөгжим дуулсан эх бичлэгээр албан ёсны дараах арга хэмжээнд хүндэтгэлтэйгээр эгшиглүүлж болно.

            1/ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны нээлтийн ажиллагаанд

            2/ Ардын хувьсгалын болон улс тунхагласны ой, аймаг байгуулагдсаны ой зэрэг томоохон баяр наадмын нээлтийн ажиллагаанд

            3/ Урлаг, спортын томоохон арга хэмжээний нээлт, шагнал гардуулах ёслолын ажиллагаанд

            4/ Аймаг, орон нутгийн албан ёсны радио, телевизийн нэвтрүүлэг эхлэх, төгсөх үед

            5/ Аймагтай найрамдалт харилцаатай гадаад улсын муж, аймагтай хамтран зохион байгуулсан ёслол, хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээний үеэр

 

            Тав. Бусад зүйл:

            1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, аймгийн Засаг дарга нар болон гадаад улс, орны аймаг, мужийн тэргүүн нар харилцан ажлын айлчлал хийх, гэрээ хэлэлцээр байгуулах үед аймгийн сүлд, тугийг олон улсын жишиг, өөрийн орны уламжлалыг харгалзан дээдлэн хэрэглэж болно.

 

            2.Олон улсын болон улс, аймгийн үзэсгэлэн, яармаг гаргахад сүлд, тугийг хүндэтгэлийн хэсэгт тавьж хэрэглэнэ.

 

            3.Аймгийн иргэд аж ахуйн нэгж, байгууллага нь аймгийнхаа сүлд, туг, дууллаа дээдлэн хүндэтгэж, бүх ард түмний баяр наадам, нийтийг хамарсан хүндэтгэлийн бусад арга хэмжээний үед барих, мандуулах, байрлуулах, дуулах эрхтэй.

 

            4.Аймгийн сүлд, тугийг аймгийн танилцуулга, дурсамж болон дурсгалын зүйл дээр хэвлэн хэрэглэж болно. Мөн сурталчилгаа, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад  зүйл дээр дүрслэх хийгээд бусад зориулалтаар хэрэглэж болно. Энэ тухай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын Тамгын газар олгоно.

 

            5.Улсын баяр наадам, бусад хүндэтгэлийн арга хэмжээний үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, аймгийн Засаг даргын хөлөглөж яваа албан ажлын машин дээр аймгийн тугийг мандуулж болно.

 

            6.Аймгийн дууллыг орон нутгийн соёл урлагийн байгууллагууд урын сандаа оруулан бүтээлийн хүндэтгэлийн утга чанарыг алдагдуулахгүйгээр ашиглаж болно.

 

            7.Аймгийн дууллыг аливаа байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд нийтийн баяр ёслол, хүндэтгэлийн бусад арга хэмжээний үеэр дуулж хөгжимдөж болно.

 

            8.Аймгийн сүлд, туг, дууллыг гутаан доромжлох, зохиомж хийцийг өөрчлөхийг хориглоно.

 

            9.Энэхүү журмыг санаатайгаар зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулна.

 

            10.Энэхүү журмыг 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд даган мөрдөнө.     

 

 

 

 

 

____ооОоо____

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%