ТӨВ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2012 оны 01 сарын 26-ны өдөр Дугаар 15 Зуунмод
Хог хаягдлын төлбөрийн хэмжээг
шинэчлэн тогтоох тухай
“Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын төлбөрийн хэмжээг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтын ёсоор баталсан төлбөрийг хугацаанд нь хураан барагдуулж хог хаягдлын үйлчилгээний санг бүрдүүлж, сангийн хөрөнгийг журмын дагуу зарцуулж, хог хаягдал зайлуулах үйл ажиллагааг графикийн дагуу зохион байгуулж, хогийн цэгийг стандартын дагуу тохижуулан хамгаалж, харуул хамгаалалтыг сайжруулж, энэ ажлын гүйцэтгэл, үр дүнд тогтмол хяналт тавьж шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай
3.Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, ажлын үр дүнг сумдад хагас, бүтэн жилээр шалган үзэж, төв, суурин газрын орчны эрүүл ахуйн байдалд үнэлэлт өгч, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга /Ц.Дашдэмбэрэл/, Мэргэжлийн хяналтын газрын дарга /С.Оюунцэцэг/-т нарт тус тус даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ш.Цэрэндоо/-д үүрэг болгосугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 109 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ж. БАТЖАРГАЛ
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн
15 дугаар тогтоолын хавсралт
ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
№ |
Ангилал |
Төлбөр ноогдуулах хугацаа, нэгж |
Төлбөрийн хэмжээ /төг/ |
|
1 |
Байгууллага |
Сар |
10.000 |
|
2 |
Гэр хорооллын айл өрх |
Сар |
1.000 |
|
3 |
Нийтийн орон сууцны айл өрх |
Сар |
1.000 |
|
4 |
Төв суурин газрын мал бүхий өрх |
Тонн |
5.000 |
|
5 |
Үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд |
Сар |
12.000 |
|
6 |
Барилгын хог хаягдал |
Тонн |
10.000 |
Тайлбар:
1. Сургууль, цэцэрлэгийн төлбөрийг ажиллаж байх хугацаанд нь тооцож авна.
2.Барилга байгууламж барьж, засварласан байгууллага болон уурын зуух, бие даасан дулааны үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүд хогны төлбөрийг санд төвлөрүүлэхгүйгээр гаргасан хог хаягдлаа өөрсдийн тээврээр тогтоосон цэгт стандартын дагуу зайлуулана.
3.Хог хаягдал ихээр гаргадаг иргэд, байгууллага, аж ахуйн нэгж төрийн байгууллагаас хог хаягдлыг зайлуулах үйлчилгээ авбал тонн тутмын төлбөрийг харилцан тохиролцож гэрээ хийж ажиллана.
______ооОоо______