ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Байгаль орчны сангийн журам

2015-03-13

ТӨВ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2010 оны 03 сарын 03-ны өдөр                           Дугаар 31                                           Зуунмод

 

Журам батлах тухай

 

            Аймаг, сумын Байгаль орчныг хамгаалах санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журам боловсруулсан тухай аймгийн Засаг дарга Ц.Энхбатын өргөн барьсан асуудлыг хэлэлцээд Монгол улсын Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2000 оны 52 тоот тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын 3-ын “б”, 6-р  заалтуудыг чанд хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “з”, 20.1, 20.1.7 дах заалтууд, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 83-р зорилтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ НЬ:

            Нэг. “Аймаг, сумын байгаль орчныг хамгаалах санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг хавсралтын ёсоор баталж энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

            Хоёр. Аймгийн орон нутгийн 2010 оны төсөв батлагдсантай холбогдуулан энэ оны газар, ус, ой, агнуурын нөөц, байгалийн ургамал  ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөнөөс давсан хэсгээс энэ тогтоолын нэгдүгээр заалтаар батлагдсан журмын 2.1.1, 2.1.2-д заасан хувийг аймаг, сумын “Байгаль орчныг хамгаалах сан”-д тус тус төвлөрүүлэх арга хэмжээ авахыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, Засаг дарга нарт даалгасугай.

            Гурав. “Аймгийн Байгаль орчныг хамгаалах сан”-гийн Зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

            Зөвлөлийн дарга:                 -Аймгийн Засаг дарга

            Нарийн бичгийн дарга:        -Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн

                                                            бодлогын хэлтсийн Байгаль орчин, аялал жуулчлалын

                                                            асуудал хариуцсан мэргэжилтэн   

 

            Гишүүд:                                  -Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн

                                                            бодлогын хэлтсийн дарга

 

                                                            -Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн

                                                           сангийн хэлтсийн дарга

-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн Ажлын албаны мэргэжилтэн

                                                            -Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын      

                                                               дарга

                                                            -Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

                                    -Аймаг дахь Монголын Байгаль орчныг хамгаалах

                                    холбооны салбарын дарга

 

                                                            -Аймгийн Төрийн бус байгууллагын сүлжээний дарга

            Гурав. Аймаг, сумдын “Байгаль орчныг хамгаалах сан”-гийн үйл ажиллагааг журмын дагуу явуулж хэвшүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга /Ц.Энхбат/-д даалгасугай.

            1. Аймаг, сумын Байгаль орчныг хамгаалах санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах.

            2. Аймаг, сумын Байгаль орчныг хамгаалах санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд өргөн сурталчилах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх төсөл хөтөлбөр боловсруулахад нь арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хандив, тусламж хуримтлуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах.

            3. Сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэсэн ажлын үр дүнг байнга хянан тооцож, холбогдох арга хэмжээ авч, тайлан мэдээллийг хагас, бүтэн жилээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдээлж ажиллах.

            Тав. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ш.Цэрэндоо/-д үүрэг болгосугай.

ДАРГА                                    Ж. БАТЖАРГАЛ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

2010 оны 03 дугаар сарын 03-ны

     өдрийн 31 тоот тогтоолын хавсралт.

 

АЙМАГ, СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ САНД  ХӨРӨНГӨ

ТӨВЛӨРҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

 

Нэг. Зорилго

1. Энэ журмын зорилго нь байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогын зохих хэсгийг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхтэй холбогдсон арга хэмжээнд зарцуулах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

Хоёр. Аймаг, сумын Байгаль орчныг хамгаалах санд хөрөнгө төвлөрүүлэх

            2.1. “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хууль”-ийн 3, 4 дүгээр зүйл, Монгол улсын Засгийн газрын 2000 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-д заасан төлбөрийн хэмжээтэй уялдуулан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, сумдын Засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч дор дурдсанаар бүрдүүлнэ. 

2.1.1. Тухайн санхүүгийн жилд орон нутгийн төсөвт төвлөрсөн ойгоос орох орлогын 5 хувь, ан агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогын 20 хувь, газрын төлбөрийн орлогын 10 хувь, ус, рашаан ашигласны төлбөрийн орлогын 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг аймгийн хэмжээнд нэгдсэн журмаар зарцуулахаар аймгийн Байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлэх.

2.1.2. Тухайн санхүүгийн жилд ойгоос орох орлогын 10 хувь, ан агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь, байгалийн ургамал ашигласны төлбөрийн орлогын 30 хувь, ус, рашаан ашигласны төлбөрийн орлогын 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг сумын Байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлэх.

2.2. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шат шатны тухайн оны төсвийг хэлэлцэхдээ энэ журмын 2.1, 2.2-д заасан орлогыг тодорхойлон “Байгаль хамгаалах зардал”  гэсэн зүйлээр батална.

2.3. Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчин, түүний баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг холбогдох хууль, эрхийн актын дагуу Байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлнэ. Тухайлбал, “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 35-р зүйлийн 2,3-д заасны дагуу эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан болон зөвшөөрөлгүйгээр агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг болон зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хог хаягдал, бусад бодис гаргахад ногдуулсан нөхөн төлбөрийн 90 хувийг энэ санд төвлөрүүлнэ. 

2.4. Гадаад улс болон өөрийн орны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын  хандив, тусламжийн  зориулалтыг харгалзан Байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлж болно.

            Гурав. Аймаг, сумын Байгаль орчныг хамгаалах сангийн хөрөнгийн зориулалт

            3.1. Сангийн хөрөнгийг Байгаль орчныг хамгаалах дараах арга хэмжээнүүдэд зориулан зарцуулна

           3.1.1. Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх

3.1.2. Иргэдэд экологийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа зохион байгуулах

3.1.3. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр батлагдсан хөтөлбөр,      

         төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг хангах  

3.1.4. Байгаль орчныг хамгаалах хууль, тогтоомжийг сахиулах

3.1.5. Байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээ

3.1.6. Байгаль орчныг хамгаалах сангийн үйл ажиллагааг хангах

3.2. Энэ журмын 2.3-т заасны дагуу төвлөрсөн орлогыг нөхөн төлбөр ногдуулсан тухайн чиглэлээр нь байгаль орчны алдагдсан тэнцэл болон байгалийн баялагийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулна.  

 Дөрөв. Байгаль орчныг хамгаалах санд төвлөрсөн хөрөнгийг зарцуулах

              4.1. “Байгаль орчныг хамгаалах сан”-гаас санхүүжигдэх энэ журмйн 3.1.1-ээс 3.1.6-д заасан арга хэмжээ нь тухайн жилийн аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл,  байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон “Байгаль орчныг хамгаалах сан”-гаас санхүүжигдэх ажлын зардлын төсөвт  тус тус тусгагдсан байна.

4.2. Аймгийн “Байгаль орчныг хамгаалах сан”-ийн хөрөнгийг аймгийн бодлого, шийдвэрт тусгагдсан аймаг, сум дундын чанартай байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх нийтлэг арга хэмжээнд зориулан зарцуулна.

 4.3. Сумын “Байгаль орчныг хамгаалах сан”-ийн хөрөнгийг тухайн сумын бодлого, шийдвэрт тусгагдсан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зориулан зарцуулна.

4.4. “Байгаль орчныг хамгаалах сан”-гаас санхүүжигдэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхээр энэ журмын 5.2.4-д заасны дагуу шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажил эхлэхийн өмнө тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах батлагдсан зардлын 30 хувийг урьдчилгаа болгон олгож, ажлын явцыг шалган танилцсаны үндсэн дээр 40 хувийг, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дараа үлдэх 30 хувийг олгоно.

4.5. Аймаг, сумын “Байгаль орчныг хамгаалах сан” нь аймаг, сумын төрийн санд данстай байх бөгөөд хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээнд анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулсан байна.

4.6 Аймаг, сумын “Байгаль орчныг хамгаалах сан”-д төвлөрсөн хөрөнгийг зарцуулах нэгдүгээр гарын үсгийг сангийн зөвлөлийн дарга, хоёрдугаар гарын үсгийг тусгай сан хариуцсан ня-бо /суманд Тамгын газрын ня-бо/ нар тус тус зурна.

            Тав.  “Байгаль орчныг хамгаалах сан”-гийн зөвлөлийн үйл ажиллагаа

            5.1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сумын “Байгаль орчныг хамгаалах сан”-ийн зөвлөлийн даргаар сумын Засаг даргыг , нарийн бичгийн даргаар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийг, гишүүдэд сумын Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

5.2. Аймаг, сумдын Байгаль орчныг хамгаалах сангийн зөвлөл дараах үүргийг хэрэгжүүлнэ:

5.2.1. Аймаг, сумын хэмжээнд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх ажлын чиглэлийг мэргэжлийн байгууллагын санал, энэ талаар иргэдийн дунд хийсэн хэлэлцүүлгийн дүнг үндэслэн тогтооно.

 5.2.2. Дараа онд аймаг, сумын хэмжээнд “Байгаль орчныг хамгаалах сан”-гаас санхүүжигдэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө, зарлагын төсвийг боловсруулан зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүрийн 12-р сарын 30-ны дотор өргөн мэдүүлж батлуулна.

5.2.3. Энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.3, 2.4-д заасны дагуу “Байгаль орчныг хамгаалах сан”-ийн хөрөнгийг төвлөрүүлэн бүрдүүлэх, зориулалтын дагуу энэ журмын 3.2, 4.2, 4.3, 4.4-д заасанчилан  зарцуулах ажлыг зохион байгуулна.

5.2.4. “Байгаль орчныг хамгаалах сан”-гаас санхүүжигдэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хууль, эрхийн актын дагуу байгаль орчны мэргэжлийн болон, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс сонгон шалгаруулж, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, биелэлтэнд нь хяналт тавина.

5.2.5. Аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх төлөвлөгөө болон “Байгаль орчныг хамгаалах сан”-гаас санхүүжигдэх ажлын зардлын төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно.

5.2.6. Байгаль орчныг хамгаалах сангийн үйл ажиллагааны зардлыг тухайн жилд санд төвлөрсөн хөрөнгийн 3 хувиас хэтрүүлэхгүй байна.

            5.2.7. Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, холбогдох бусад арга хэмжээнд шаардагдах зардлыг тодорхойлохдоо байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын  хамтран тогтоосон нормативыг мөрдлөг болгох.

Зургаа. Байгаль орчныг хамгаалах санд төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнах, мэдээлэх, хяналт тавих

 

6.1. “Байгаль орчныг хамгаалах сан”-ийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, ашиглалтын байдалд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, сумын төрийн сан өдөр тутмын хяналт тавьж ажиллана.

6.2. “Байгаль орчныг хамгаалах сан”-ийн хөрөнгөөр байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээг гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг сангийн Зөвлөл тогтмол хянаж шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч байна.

6.3. “Байгаль орчныг хамгаалах сан”-ийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний гүйцэтгэлийг аймаг, сумын Байгаль орчныг хамгаалах сангийн зөвлөл уг арга хэмжээг хэрэгжүүлсэн  байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нэг бүрээр тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу гаргаж үнэлэлт, дүгнэлт өгч нэгтгэн тухайн шатны  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас, бүтэн жилээр тайлагнана.

6.4. “Байгаль орчныг хамгаалах сан”-ийн хөрөнгөөр байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэсэн ажлаа гэрээнд заасан стандарт, шаардлагын дагуу хийгээгүй, энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзсан бол гэрээг цуцалж, санхүүжилтийг зогсоож, хохирлыг нөхөн төлүүлнэ. Хохирол нөхөн төлүүлэх талаар гарсан маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

6.5. Аймаг, сумын  Байгаль орчныг хамгаалах сангийн зөвлөл уг сангийн  хагас жилийн тайланг тухайн жилийн 7 дугаар сарын 30-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 30-ны дотор гаргаж холбогдох газар, албан тушаалтанд хүргүүлж байна.

6.6. “Байгаль орчныг хамгаалах сан”-гийн зөвлөлийн үйл ажиллагаа, энэ журмын хэрэгжилтийн байдалд хяналт тавих Хяналтын зөвлөлийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны даргаар ахлуулан иргэд, байгаль орчныг хамгаалах  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын болон  холбогдох хууль хяналтын байгууллагын төлөөлөлийг оролцуулан 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулж ажиллуулна.

6.7. Энэ журмын 6.6-д заасан Хяналтын зөвлөл нь   “Байгаль орчныг хамгаалах сан”-гийн хөрөнгийн төвлөрүүлэлтийн байдал, аймаг, сумын хэмжээнд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх ажлын чиглэлийг мэргэжлийн байгууллагын санал, энэ талаар иргэдийн дунд хийсэн хэлэлцүүлгийн дүнг үндэслэн тогтоож байгаа эсэх, энэ ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдал, ажлын чанар-хугацаа-санхүүжилтийн уялдаа зэрэгт үнэлэлт өгч санал дүгнэлтээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хагас жил тутам мэдээлж байна.

6.8. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  хагас жил тутам Байгаль орчныг хамгаалах сангийн зөвлөлийн ажлын тайлан, танилцуулга, сангийн санхүүгийн тайланд дүн шижилгээ хийж, үнэлэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авч байна

6.9. “Байгаль орчныг хамгаалах сан”-гийн ашиглалт зарцуулалтын байдалд Төрийн аудитын байгууллага хуульд заасны дагуу аудит хийх эрхтэй.

_ _ _  oOoo _ _ _

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%