ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн тусгай хэрэгцээнд газрыг авах гаргах журам

2015-03-13

ТӨВ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

X ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2007 оны 06 сарын 18-ны өдөр                        Дугаар 07                                           Зуунмод

Журам баталж мөрдүүлэх

 тухай

 

            Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтуудыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

            Нэг. ”Газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

            Хоёр. Аймгийн Засаг дарга /Ц.Энхбат/-д ДААЛГАХ нь:

            1.Газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах журмыг сум, нэгж, агентлагт хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцон ажиллах чиг үүргийг тодорхой болгож мөрдүүлэн явц үр дүнд нь тавих хяналтыг сайжруулах

            2.Аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтанд газар авахаар төсөл өргөн барихдаа түүний ашиглалтын горим, хамгаалалтын дэглэмийн төслийг хамтад нь өргөн барьж батлуулан хэрэгжүүлж байх

            3.Аймгийн тусгай хэрэгцээний болон тусгай хамгаалалттай газруудын хилийн заагийг газар дээр нь тодорхойлж тэмдэгжүүлэх

            4.Аймгийн тусгай хэрэгцээний болон тусгай хамгаалалттай газруудыг аймгийн газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэж мэдээлэх ажлыг зохион байгуулах

            Гурав. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ДАРГА                                           Ж.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

Аймгийн ИТХ-ын 2007 оны X хуралдааны

            07 тоот тогтоолын хавсралт

 

 

ГАЗРЫГ АЙМГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ,

ГАРГАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл, зорилго:

 

           1.1 Аймгийн газар нутгийн байгалийн тэнцвэрт байдал өвөрмөц тогтоцтой газар, түүхийн дурсгал, ховор ургамал, ан амьтныг хамгаалах, экологийн зүй тогтлыг судлах танин мэдэх, орон нутгийн шүтлэгтэй уул овоог иргэд уламжлалт аргаар тахих шүтэх нөхцөл бололцоогоор хангах, иргэд оршин суугаа нутагтаа тайван чөлөөтэй амьдран суух нөхцөл бүрдүүлэхэд нэмэр оруулах, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу бэлчээрийг зүй зохистой ашиглах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд отрын нөөц нутаг, хадлангийн талбайтай байх зайлшгүй шаардлага түүнийг хамгаалахад чиглэгдсэн зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээнд авах болох аймгийн тусгай хэрэгцээний газар нутгаас зарим газрыг гаргах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

           1.2 Аймгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах газар нь тухайн жилийн аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна.

           

Хоёр. Аймгийн тусгай хэрэгцээний газар:

 

            2.1.  Аймгийн тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна.

                   2.1.1. Аймгийн тусгай хамгаалалттай газар

                   2.1.2. Аймаг сумын отрын нөөц бэлчээр

                   2.1.3. Аймгийн тэжээлийн нөөцийн хадлангийн талбай       

         2.2 Аймгийн тусгай хамгаалалттай газарт дараахь газар хамаарна.

2.2.1 Ховор тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газар

2.2.2 Ховордсон ан амьтан нутагшсан газар

2.2.3 Түүх соёлын дурсгалт газар

2.2.4 Зуслангийн газрууд

2.2.5 Рашаан булгийн газрууд

2.2.6 Уламжлалт шүтэж тахиж ирсэн уул овоо

 

Гурав. Газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах:

 

3.1 “Газрын тухай хууль”-ийн 16.2, 16.3 дахь заалтуудыг үндэслэн тусгай хэрэгцээнд, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн хамгаалалтанд авна.

 

3.2 Аймгийн тусгай хэрэгцээний газарт “Газрын тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн хүрээнд аймгийн Засаг даргаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж шийдвэр гаргуулсан газрыг хамруулж ойлгоно.

Энд өмнөх онуудад тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтанд авагдсан газрууд хамрагдана.

 

3.3 Тусгай хэрэгцээ, хамгаалалтын газрын заагийг аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан газрын булангийн цэгийн солбилцол гэж ойлгож болно. Солбицолыг аймгийн Газрын алба, сумдын газрын даамал газар дээр нь тэмдэгжүүлж өгнө.

3.4 Аймгийн Засаг дарга газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах саналаа боловсруулж тухайн шатны хуралд өргөн мэдүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:

 

а/ Тусгай хэрэгцээ, хамгаалалтанд авах зорилго

б/ Үндэслэл, шаардлага, хилийн зааг

в/ Газрын байршил, хилийн заагийг тодорхойлсон зураг

г/ Тусгай хэрэгцээ, хамгаалалтанд байлгах хугацаа, дэглэм горимыг тодорхойлсон журам

д/ Тусгай хэрэгцээ, хамгаалалтанд авсан газрын булангийн цэгийн солбилцлууд

е/ Байгаль орчны албаны үнэлгээ дүгнэлт санал

3.5 Аймгийн тусгай хэрэгцээнд газар авахад тухайн сумын Засаг даргын санал,     ИТХ-ын уламжилсан шийдвэрийг бичгээр авна.

 

Дөрөв. Газрыг аймгийн тусгай хэрэгцээнээс гаргах:

 

4.1.1 Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай хэрэгцээний газраас газар гаргах тухай хүсэлтээ тухайн сумын Засаг даргад гаргана. Хүсэлтэнд дараах зүйлийг тусгасан байна. Үүнд:

-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр хаяг, регистрийн дугаар, иргэний үнэмлэхний дугаар, оршин суугаа хаяг, харилцах утасны дугаар

-Хүсэлт болгож байгаа газар дээр ямар үйл  ажиллагаа явуулах гэж байгаа төсөл, газрын хэмжээ байршлыг харуулсан зураг, захын цэгүүдийн солбицол

-Хайгуулын зориулалттай нөхцөлд хайгуул хийх арга технологи, ашигт малтмалын төрлийн тухай дэлгэрэнгүй төсөл, талбайн хэмжээ, байршлыг харуулсан зураг, захын цэгүүдийн солбицол

-Байгаль орчин, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, санал

-Чөлөөлүүлэх жилийн хугацааны санал

-Байгаль орчныг хамгаалах төсөл, нөхөн сэргээх ажлын зардал

-Аймаг орон нутагтай хамтран ажиллах гэрээ

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

 

4.1.2 Сумын Засаг дарга хүсэлтийг хүлээн аваад 30 хоногийн дотор тухайн нутгийн хамрагдах багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Багийн Иргэдийн Нийтийн хурлын шийдвэрийн хамт сумын ИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

4.1.3 Сумын ИТХ-ын уламжилсан шийдвэр, Засаг даргын саналыг энэ журмын 4.1.1-д заасан бичиг баримтын хамт 14 хоногийн дотор аймгийн Засаг даргад хүргүүлнэ.

 

4.1.4 Аймгийн Засаг дарга саналыг холбогдох мэргэжлийн хэлтэс, агентлагаар  дүгнэлт гаргуулан аймгийн ИТХ-д өөрийн саналын хамт өргөн барина.

 

4.2 Мэргэжлийн хэлтэс, агентлагийн дүгнэлтэнд аймгийн тусгай хэрэгцээнээс гаргах зайлшгүй шаардлагыг тусгах бөгөөд дараахь материалыг хавсаргана.

 

4.2.1 Аймгийн тусгай хэрэгцээнээс гаргах газрын талаархи дэлгэрэнгүй танилцуулга

 

4.2.2 Аймгийн тусгай хэрэгцээнээс гаргах газрын хэмжээ, хил заагийг тодорхойлсон зураглал

4.2.3. Газрын нэгдмэл сангийн ангилал, ашиглалтын төрөл хэлбэр.

 

4.3 ИТХурал нь аймгийн Засаг даргаас өргөн барьсан материалыг хянан үзэж шийдвэр гаргана.

 

4.4 Тусгай хэрэгцээнээс газар гаргах хүсэлт нь багийн ИНХ-аар дэмжигдээгүй тохиолдолд сумын ИТХ, сумын ИТХ-аас дэмжигдээгүй тохиолдолд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр санал уламжлахгүй бөгөөд энэ тохиолдолд дээд шатны хурал хэлэлцэн шийдвэрлэхийг тус тус хориглоно.

 

Тав.Аймгийн тусгай хэрэгцээнд газрыг авах гаргахад тавих хяналт:

 

5.1 Аймгийн тусгай хэрэгцээнд газрыг авах, гаргахад тавих хяналтыг аймгийн      ИТХ-ын Тэргүүлэгчид болон Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо гүйцэтгэнэ.

 

5.2 Аймгийн ИТХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо дараахь ажлыг гүйцэтгэнэ.

 

5.2.1 Аймгийн хэмжээнд баримталж буй ус ашиглалтын, уул уурхайн газрын, аялал жуулчлалын газрын, бэлчээр ашиглалтын газрын бодлогуудтай нийцэж байгаа эсэх болон уг журмыг хэрхэн мөрдөж буй хэрэгжилтийн явц үр дүнг шалгаж дүгнэлт гаргах

 

5.2.2 Зайлшгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагатай хамтран газар дээр нь очиж нарийвчлан судлах, хэмжилт зураглал хийх, орон нутгийн иргэдийн саналыг авах

 

5.2.3 Ажлын хэсэг дүгнэлтээ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн аймгийн ИТХ-д мэдээлэх

 

5.3 Аймгийн тусгай хэрэгцээнд  газрыг авах болон гаргахдаа ил тод шударга зарчмыг баримтлан, иргэдэд мэдээлж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг урьж оролцуулж болно.

Зургаа. Энэ журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 

                                                ______________0000000_________________

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%