Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтаж Батлан
хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, “Эх
орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын
13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газраас Тусгаар
тогтнолын талбайд 11.00 цагаас зохион байгуулахаар боллоо.
“Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр энэ жил 18 нас хүрсэн 12 сурагчид цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах, эссэ бичлэгийн уралдаанд байр эзэлсэн 5 сурагчид шагнал гардуулах, 250 залуу эх орончдын андгай өргөх, жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн бөмбөрчдийн тоглолт, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолт болно. Энэхүү арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, чөлөөнд гарсан ахмад дайчид, бэлтгэл офицерууд, залуучууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон албаны бусад хүмүүс оролцоно.