ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Эрүүл мэндийн өдөр”-ийн аян Дархан сумын ЗДТГ-аас эхлэв

2015-03-09

Дархан-Уул аймгийн ИТХ-ын тогтоолоор сар бүрийн дөрөв дэхь долоо хоногийн Баасан, Бямба гарагуудыг “Эрүүл мэндийн өдөр” болгож уг өдрөөр эрүүл мэндийн чиглэлээр төрөл бүрийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байхаар баталсан. Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас эрхлэн тус аймгийн байгууллага, аж ахуй нэгжүүдэд эрүүл мэндийн өдрийн дэвтэр, тугийг аялуулж эхлэв.

Энэ удаа Дархан сумын ЗДТГ-ын хамт олон уг туг, дэвтрийг хүлээж авлаа. Эрүүл мэндийн туг, дэвтрийг хүлээж авсан байгууллагууд сарын хугацаанд мэргэжлийн байгууллагатай хамтарч эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулах, хамт олноороо эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах зэрэг олон ажлыг хийдэг. Тус сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр:-“Манай сумын ЗДТГ-ын хамт олон бид шинэ оны анханы туг, дэвтрийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Энэ хугацаанд хийх ажлаа төлөвлөж эхний ажлаа бид тамгын газрын ажиллагсадаа  эрүүл мэндийн үзлэгт оруулахаар бэлэн болсон. Мөн байгууллагаа эрүүл орчинтой болгох, тохижилт, цэвэрлэгээ хийх, эрүүл мэндийн сургалт явуулах зэрэг олон ажлыг хийнэ дээ” гэв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 97
3 / 3%
3 / 3%
60 / 62%
2 / 2%
29 / 30%