ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УРЛАГ, СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2015-03-05

Хүүхэд, залууст түүх, өв, соёл, урлагийн сайхныг таниулах, бахархуулах, өвлүүлэн үлдээх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зорилгоор Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас цөөнгүй ажил санаачлан холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг. Өнөөдөр дүүргийн Засаг дарга Д.Ганболд зарим байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Нээлтийн ажиллагаанд Засаг даргын орлогч дарга нар, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, Засаг даргын дэргэдэх Эрдмийн зөвлөлийн гишүүн Урлагийн гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам,Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын доктор Ж.Саруулбуян, Шинжлэх ухааны доктор, академич Д.Цэрэнсодном, Улааанбаатар Дээд Сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор, Д.Цэдэв, Эрдэм, соёлын хүрээлэнгийн захирал доктор Ш.Сонинбаяр, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн эрхлэгч, Хэл бичгийн ухааны доктор М.Баярсайхан болон зочид төлөөлөгчид оролцов.
Дүүргийн Засаг дарга Д.Ганболд ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Шинийн 15-ны билэг дэмбэрэлтэй сайхан өдрийг дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө олон талт гэрээ байгуулахаар санамсаргүйгээр сонгоогүй юм. Эх орон өв соёл, урлаг, Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн сайхан үйлсийн эхлэл нь Хамтын ажиллагааны гэрээ болж байна” хэмээн онцлов.
Хамтын ажиллагааны гэрээг Дүүргийн Засаг дарга Д.Ганболдтой Улсын Драмын Эрдмийн Театрын дэд захирал, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд,Улаанбаатар хотын музейн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт, “Энэрэл” Анагаах Ухааны Дээд Сургуулийн захирал Д.Сүхбаатар, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяа, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын захирал М.Оюунчимэг нар байгууллаа.








Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%