Монгол түмний баяр сар шинийн баярын дараа буюу шинийн аравны билэгт сайн өдөр Хангайн бүсийн хурд-2015 хурдан морьдын уралдаан Батсүмбэр сумын Өвөрхудагт амжилттай зохион байгуулагдлаа.Уралдаанд Төв аймгийн хойд бүсийн сумдаас гадна УБ хот, Сэлэнгэ аймгийн сумдаас азарга , их нас , соёолон насны морьд нийлсэн 240 гаруй шанадаст хүлгүүд алтан жолоо өргөлөө. Үүнд:Азарга: Түрүү- Батсүмбэр сумын 2-р багийн иргэн Н.Эрдэнэбаярын зээрд халзан
Аман хүзүү- УБ хот Баянзүрх дүүрэг Ц.Баатарын Хар азарга, Айргийн гуравт-Батсүмбэр сумын Д.Энхбатын Халтар азарга, айргийн дөрөвт- Борнуур сумын Д.Амарсайханы Хээр азарга, айргийн тавд-Батсүмбэр сумын Б.Дэжиджаргалын Халиун азарга
Их насны түрүү- Угтаалцайдам сумын Б.Гончигийн Зээрд халзан, аман хүзүү- Батсүмбэр сумын Ц.Жаргалсайханы Хул, айргийн гуравт -Батсүмбэр сумын Ч.Батчулууны Халтар, айргийн дөрөвт- Батсүмбэр сумын Г.Анхбаатарын Сартай хонгор,айргийн тавд-Батсүмбэр сумын Б.Түвшинбаярын Халтар,Соёолон- түрүү УБ хот Б.Дорж Хонгор, аман хүзүү Баянцогт сумын Баярагийн Хонгор, айргийн гуравт -Борнуур сумын Нэргүйн Унаган зээрд, айргийн дөрөвт Батсүмбэр сумын П.Даваадоржийн Саарал, айргийнтавд- Борнуур сумын Амарсайханы хул соёолон орж торгон жолоогоо өргүүллээ.