ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Стандартчилал хэмжилзүйн хэлтэс салбартаа тэргүүн байр эзэлжээ

2015-03-03

  Дархан-Уул аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс өнгөрсөн оны ажлаараа системдээ тэргүүн байр эзэлжээ.

Тус хэлтсийн дарга И.Алтанцэцэг:-“Стандартчилал хэмжилзүйн газрын Удирдах ажилтны зөвлөлгөөн Улаанбаатар хотод болж 2014 оны салбарын хэмжээний ажлын үр дүнг хэлэлцэж 2015 онд тавих зорилтоо тодорхойлсон. Зөвлөлгөөний нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож Шийдлийн Засгийн Газрын  бодлогыг хэрэгжүүлэхээр хийж байгаа ажил, төлөвлөгөөг танилцуулж салбарын ололт амжилт, тулгамдсан асуудлуудыг хөндөж хэлэлцлээ. Стандартчилал, хэмжил зүйн салбар  ”Чанар бидний зорилт” уриа дэвшүүлж салбартаа чанарыг эрхэмлэж ажиллах зорилт тавилаа.

Мөн үеэр Стандартчилал, хэмжил зүйн Газрын дарга болон орон нутгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дарга нарын хооронд байгуулсан 2014 оны үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн. Дархан-Уул аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс салбарын хамт олноо манлайлан ажиллаж 2014 оны ажлаараа нэгдүгээр байр эзэллээ. Энэ бол манай хамт олны хичээл зүтгэл хамтарч ажилладаг байгууллагуудын идэвхтэй оролцооны үр дүн гэж талархаж байгаагаа хэлмээр байна” гэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 97
3 / 3%
3 / 3%
60 / 62%
2 / 2%
29 / 30%