Хүүхдийн спортын 5 дугаар их наадмын хүрээнд дүүргийн хүүхдийн спортын
наадмын нээлт өнгөрсөн сарын 28-нд болж, нээлтэд нь Засаг даргын
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн
дарга Я.Орломсүрэн , Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв
оролцов.
Нээлтийн дараа дүүргийн Засаг даргын нэрэмжит волейболын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 01-нд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд болж өндөрлөлөө.
Тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын 12 сургуулийн 21 багийн, 210 тамирчин хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр 1 дүгээр байрыг 17 дугаар сургуулийн М.Шинэцэцэг багштай баг, 2 дугаар байрыг 37 дугаар сургуулийн С.Гантулга багштай баг тамирчид, 3 дугаар байрыг 5 дугаар сургуулийн Ж.Батболор багштай баг тамирчид эзэллээ. Дүүргийн хүүхдийн Спортын наадам спортын 21 төрлөөр зохион байгуулагдана.