Аймгийн
ИТХ-ын Ажлын албанаас 2015 оны 02 дугаар сард зохион байгуулалтын дараахь асуудлуудыг авч
хэрэгжүүлж шийдвэрлэлээ. Үүнд:
Аймгийн
ИТХ-ын Ажлын албанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
түүний удирдлагын тухай хуулийн 20.2, 22.2, дахь заалтын дагуу сумдын НӨУБ-ын
удирдах ажилтан болох ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Ажлын албаны
ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх замаар орон нутгийн манлайлалыг
хангах, тэдэнд 2015 оны ажлын зорилтыг
хэрэгжүүлэх чиглэл олгох, аймгийн ИТХ-аас зарласан урианы жилийн ажлыг зохион
байгуулах, арга зүйн удирдлагаар хангаж холбогдох үүрэг даалгавар өгөх, зарим
асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах зорилготойгоор 2015 оны 2 дугаар сарын
05-ны өдөр аймгийн 27 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны
ажилтнуудад зориулсан нэгдсэн сургалт,
семинарыг зохион байгуулж явууллаа.
Сургалт
семинарыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан нээж сургалтыг аймгийн ИТХ-ын Ажлын албаны
холбогдох албан тушаалтнууд удирдан явуулав. Тус сургалтаар МНУХ-ы Ажлын албаны дарга
П.Янжинлхам хүрэлцэн ирж “ НӨУБ-уудын үйл ажиллагааны цаашдын чиг хандлага ”
сэдвээр илтгэл тавьж зөвлөмж чиглэл өгч ажилласан.
Аймгийн
ИТХ-ын Ажлын албанаас 2014 онд сумдад ажилласан дүн, 2015 онд анхаарах
асуудлууд, Сумдын ИТХ-ын үйл ажиллагааг дүгнэсэн дүнгийн тухай мэдээлэлийг хийж
сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтнуудтай нээлттэй
ярилцлага хийж алдаа оноо, амжилт бүтээлийн талаар харилцан ярилцаж аймгийн ИТХ-ын
дарга, нарийн бичгийн дарга нарын зүгээс хариулах боломжтой асуултанд тухайн
үед хариулж, шийдвэрлэх шаардлагатай асуулт, санал хүсэлтийг аймгийн Засаг
дарга болон холбогдох байгууллагад албан бичгээр уламжлан хариуг эргэж
мэдэгдэхээр шийдвэрлэв.
Аймгийн
ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, нарийн бичгийн дарга А.Идэрпүрэв нар сургалт
семинарын үр дүнг тооцож, 2015 оныг “ Хяналт үнэлгээ шийдвэрийн биелэлтийг
хангуулах жил ” болгон зарласантай холбогдуулан уг урианы жилийн ажлын хүрээнд
хэрэгжүүлж ажиллах үүрэг даалгавар, ажлын чиглэлийг өгөв.
Мөн
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “ Сумдын
ИТХ-ын үйл ажиллагааг дүгнэх тухай ” 05 тоот тогтоолын дагуу 2014 оны үйл
ажиллагаагаараа шалгарсан Баянцогт сумын ИТХ /1-р байр /, Баянчандмань сумын
ИТХ / 2-р байр /, Жаргалант сумын ИТХ /3-р байр /, Зуунмод сумын ИТХ /4-р байр
/, Мөнгөнморьт сумын ИТХ / 5-р байр /-дад өргөмжлөл мөнгөн шагналыг гардуулан
өгөв.
Тус
семинараар аймгийн ИТХ-ын Ажлын албанаас эрхлэн гаргадаг тогтоол шийдвэрүүдийн
эмхэтгэл “ Мэдээлэл ” сэтгүүл болон ном,
холбогдох материалуудыг сумдын
ИТХ-дад тарааж өгч ажиллав.
-Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны ээлжит Гуравдугаар хуралдааныг
02 дугаар сарын 12-ны өдөр зарлан
хуралдуулав. Тэргүүлэгчдийн Гуравдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу нийт 9
асуудлыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа.
1.Аймгийн
ИТХ-ын Аравдугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай
асуудлыг хэлэлцээд аймгийн ИТХ-ын ээлжит Аравдугаар хуралдааныг 2015 оны 3 дугаар
сарын 20-ны өдрийн “ Баасан ” гарагт хуралдуулахаар товлон, хэлэлцэх асуудлыг
батлан “ Хуралдааны тов тогтоож хэлэлцэх
асуудал батлах тухай ” 18 тоот тогтоолыг
батлан гаргав.
2.Аймгийн ИТХ-ын шагналаар шагнуулахаар тодорхойлолт
ирүүлсэн хүмүүсийн тухай асуудлыг хэлэлцээд Аймгийн ”Хүндэт иргэн”-цолоор 2, “Монголын үндэсний соён гэгээрүүлэгч, шашин соёлын нэрт зүтгэлтэн, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч II Богд Лувсандамбийдонмэ”-ийн нэрэмжит” шагналаар 2,
“Монголын үндэсний соён гэгээрүүлэгч, шашин соёлын нэрт зүтгэлтэн, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч II Богд Лувсандамбийдонмэ”-ийн нэрэмжит байгууллага, /хамт олон/-ны шагналаар 2 байгууллагыг, Аймгийн ИТХ-ын ”Хүндэт тэмдэг”-ээр 2, Аймгийн ИТХ-ын ”Хүндэт жуух бичиг”-ээр нийт 11 хүнийг шагнахаар тогтоон тогтоолыг батлан гаргав.
3.Мөн энэ хуралдаанаар уламжлал ёсоор аймгийн хөдөлмөрч манлай ахмадуудыг шалгаруулахад Борнуур сумын өндөр настан Ширхүү овогтой Магвансүрэн, Лүн сумын өндөр настан Дамбий овогтой Батсүх, Баяндэлгэр сумын өндөр
настан Жамьяндоо овогтой Наранцэцэг,
Цээл сумын өндөр настан Цэвээн овогтой Содном нар шалгарч аймгийн “Хөдөлмөрч манлай ахмад”-аар
шалгаруулж аймгийн ИТХ, Засаг даргын “ Хүндэт өргөмжлөл ” тус бүр 200.000 мянган
төгрөгөөр шагнав
4.Аймгийн
гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2014 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж,
2015 оны төлөвлөгөө батлах тухай, “Сүмбэр, Цээл сумдын төвийн хөгжлийн ерөнхий
төлөвлөгөө батлах”, “ Худалдан авах
ажиллагааны албаны үйл ажиллагааны мэдээлэл 2014 онд хийсэн ажил, 2015 онд хийх
ажил ” 2014 оны “ Нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн санаачлагыг өрнүүлэх
жилийн ажлын тайлан ” “Болор цом ” яруу
найргийн наадам, түүний төсвийн тухай, “ Төрийн одон медальд уламжлах
тухай ” асуудлыг хэлэлцээд 5 тогтоол
батлан гаргаж аймгийн Засаг даргад хуралдааны 2 тэмдэглэл 8 заалттай үүрэг
өгсөн байна.
Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3-р хуралдаанаар “ Болор цом ” яруу найргийн наадам,
түүний төсвийн тухай аймгийн ЗДТГ-ын
НХХ-ийн дарга Б.Нямсүрэнгийн мэдээлэлийн явцад Монгол Улсын 3 сая дахь иргэний
үе чацуутан мэндэлсэн талаарх асуудлыг хэлэлцээд аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдээс тус аймгийн Угтаалцайдам сумын Талын уул багийн иргэн
Хажнаабайгын Хайратхааны гэр бүлд 2015
оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 13 цаг 44 минутанд мэндэлсэн Х.Буянзаяа охиныг
Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутнаар тодруулж хүндэтгэл үзүүлэн нийтэд
алдаршуулахаар тогтон “ Монгол улсын
гурван сая дахь иргэний үе чацуутанд хүндэтгэл үзүүлэх тухай ” тогтоолыг батлан
гаргаж Засгийн газрын 2014 оны 400 дүгээр тогтоолын дагуу байр олгохыг аймгийн
Засаг дарга / Д.Баярбат /-д үүрэг
болголоо.
Арван долдугаар жарны “Модон” хэмээх хонь жилийн хаврын тэргүүн сар - Цагаан сарын баярыг тохиолдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 тоот тогтоолоор “аймгийн Хүндэт иргэн цол”- оор шагнагдсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Үндэсний бөхийн даяар дуурсагдах далай даян, дархан аварга Ж.Мөнхбат, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц,
“Монголын үндэсний соён гэгээрүүлэгч, шашин соёлын нэрт зүтгэлтэн, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч II Богд Лувсандамбийдонмэ”-ийн нэрэмжит” шагналаар шагнагдсан Ө.Гүндсамбуу -Төв аймгийн Бүрэн сумын харъяат Гунгаачойлин дацангийн шүнлайв, Ш.Сүрэнжав -Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Ардын уран зохиолч нарт аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, аймгийн Засаг дарга Д.Баярбат нар
хүндэтгэл үзүүлж шагналыг гардуулав.
Хаврын тэргүүн сар шинийн баярыг тохиолдуулан Аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтнууд аймгийн ИТХ-ын ахмад настангуудад хүндэтгэл үзүүлэв. Ажлын албанаас 2 дугаар сард
Тэргүүлэгчдийн хуралдааны 9 тогтоол, хуралдааны тэмдэглэл 2-ыг гаргаж
албажуулан зохиогчдод хүргүүлж Хуралдааны тогтоол шийдвэрүүдийг Khural.mn сайт, Иргэний танхим, мэдээ мэдээлэлийн самбар дээр
байршуулан иргэдэд сурталчилж ажилласан байна.
Үүний
зэрэгцээ Төрийн төв болон орон нутгийн байгууллагуудаас 26 бичиг хүлээн авснаас
хариу өгч шийдвэрлэх 6 бичигнээс
холбогдох хэлтсүүдэд 3 албан бичгийг шилжүүлэн 3 албан бичигийн хариуг
цахим хаягаар болон албан тоотоор уламжлан хугацаанд нь шийдвэрлэсэн байна.
Аймгийн ИТХ-ын даргын нэр дээр Зуунмод сумын нэр бүхий иргэдээс 1 өргөдөл ирүүлснийг хүлээн авч
ИТХ-ын дарга Ц. Мэндсайханд танилцуулан холбогдох албан тушаалтнуудад шилжүүлэн
шийдвэрлүүлж хариу өгүүлэх арга хэмжээг авч ажиллав.
Аймгийн
ИТХ, Тэргүүлэгчдээс энэ 2 сард 18 бичиг гаргаж зохих газруудад хүргүүлсэн
байна. Аймгийн ИТХ-ын 10-р хуралдааны тов тогтсонтой холбогдуулан тус
хуралдааны бэлтгэл ажлыг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөө, техник зохион
байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нараар
батлуулан аймгийн Засаг даргад хандан “ Хуралдааны бэлтгэл хангуулах тухай ”
албан бичгийг хүргүүлээд байна.
Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны Есдүгээр хуралдааны “ Аймгийн 2015 оны
төсөв батлах тухай ” 02 тоот тогтоолын 12.5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны анхдугаар хуралдааны “Ажлын хэсэг томилох тухай” 03 тоот тогтоолоор батлагдсан Хурлын эдийн
засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг ажилдаа
орон сумдад ажиллах удирдамж
боловсруулан ажиллаж байна.
Аймгийн
ИТХ-ын 2015 оны хэлэлцэх асуудлын болон үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийн
ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны төлөвлөгөөнд тусгагдсан аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны Дөрөвдүгээр хуралдаанаар батлагдах
“ Аймгийн Соёлын бодлого ”-ын шинэчилсэн төслийн боловсруулалтын чанарыг
сайжруулах, уг төслүүдэд сумдад тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг
шийдвэрлэх арга замыг тодорхой, бодитой болгоход иргэд мэргэжлийн байгууллагын
саналыг тусгах зорилгоор аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, Ажлын албанаас
тус бодлогын төслийн хэлэлцүүлэгийг 3 сард зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл
ажлыг хангаад байна.
Энэ
онд аймгийн ИТХ-ын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 5 асуудлаар хэлэлцүүлэг
зохион байгуулах бөгөөд тус
хэлэлцүүлгийг 27 сумын ИТХ-д иргэний танхимаар дамжуулан зохион байгуулж
аймгийн ИТХ-ын ажлын албанд мэдээ тайланг нэгтгэн ирүүлэх ажлын чиглэлийг
аймгийн ИТХ-ын Ажлын албанаас өгөн ажиллаж байна.
Мэдээ бэлтгэсэн:
Ажлын албаны ажилтан Д.Оюунсайхан