Дарьсүрэнгийн Лхагваа гуай өнөө жил 73 настай,
гэргийнхээ хамтаар 2000 гаруй толгой мал өсгөн бойжуулж байна. Нам, төрийн
байгууллагуулад үр бүтээлтэй ажиллаж, тэтгэвэрт гармагцаа малын буян дагасан
тэрбээр УИХ-ын гишүүн Н.Батбаярын аавынх нь унаган шавь юмсанж. “Хатуу багшийн
удирдлага дор сурч, хүмүүжсэн минь өнөөдрийн амжилтыг үндэс суурь юм шүү”
хэмээн бахархалтайгаар хуучлах тэрбээр багшийнхаа хүүгээс улсын шагнал хүртэж
буйдаа ихэд бэлгэшээж байсан.
Д.Лхагваа гуай өнөөг хүртэл нийт 27 гэр бүлийг
туслах малчнаар авч ажиллуулан, амьдрал ахуйг нь дэмжиж, малч ухаанаа
өвлүүлсээр байна. Түүнчлэн эрэлд яваа малчдад туслах зорилгоор бод малын
зүсмийн бүртгэл хөтөлж, малын хөдөлгөөнд ажиглалт хийдэг байна.