ХVII жарны Хөхөгчин Хонин жилийн Шинийн нэгний өглөө Чингэлтэй дүүргийн
удирдлагууд Чингэлтэй хайрхандаа гарч, идээ, будааны дээж өргөн,
Чингэлтэйчүүдийнхээ заяа буяныг даатгалаа. Энэ жил Засаг даргын Хөдөлмөр
эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн,
Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны хүмүүс
Чингэлтэй хайрхандаа гарч, Шинийн 1-ний нарыг угтаж, овоонд идээ,
будааны дээж өргөв. Цагаан сарын анхны өдрийн нар тунгалаг сайхан
мандлаа. Үүрийн 05.00 цагаас нар харах гэсэн олны цуваа Хан Хэнтийн
нурууны хамгийн отгон Чингэлтэй хайрханы зүг хөврөв. Өглөөний 08.00
цагийн орчимд Хонин жилийн анхны нар мандаж, өнтэй, ард түмэндээ номхон
жил болохыг билэгдлээ хэмээн настнууд ярих нь тааралдсан. Чингэлтэй уул
Хэнтийн нурууны үргэлжлэл бол Богд Хан уул Хангайн нурууны үргэлжлэл
болдог нь сонирхолтой санагдаж байлаа. Цагаан сарын Шинийн 1-ний анхны
нарыг харсан хүн жилдээ хийморьтой явна хэмээн билэгшээдэг. Монголчууд ,
тэдний дундаас Чингэлтэйчүүдийн маань, заяа буян өөдрөг Хонин жилд тэгш
дүүрэн байх буй за.