2014 онд газар тариалангийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, таримлын нэр төрөл, нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн үр бүтээлтэй ажилласан тул Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны тариаланч Ж.Наранцэцэг “Нийслэлийн шилдэг тариаланч” цол тэмдгээр шагнууллаа.
Ж.Наранцэцэг нь дүүргээс зохион байгуулсан үйл ажиллагаануудад үргэлж идэвхитэй оролцож, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоор иргэдээ тогтвортой, хүртээмжтэй хангахад бодит хувь нэмэр оруулдаг дүүргийн шилдэг иргэн юм. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.