Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын А/33, А/34 тоот
захирамж гарсаны дагуу цагаан сарын уламжлалт баярын өмнө ахмадуудаа
хүндэтгэн, УДЭТ-т жүжиг үзүүлж байна. Уг арга хэмжээ энэ сарын 5-наас
эхэлж, 19 дүгээр хорооны 792 ахмадад Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийг
үзжээ.
Мөн 9-ний өдөр Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг долдугаар хорооны 601, наймдугаар хорооны 113, нэгдүгээр хорооны 312, гуравдугаар хорооны 413 ахмад үзэж сонирхсон юм. Эдгээр жүжгийн нээлтийн үеэр Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Засаг дарга Д.Ганболд нар ахмадуудтай уулзаж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна. Мөн сарын 10-ны өдрийн Мягмар гарагт УДЭТ-т Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжгийг 17 дугаар хорооны 861, хоёрдугаар хорооны 188, зургадугаар хорооны 490 ахмад настан үзэж, оюун, мэлмийгээ баясгалаа.
Ахмадуудыг УДЭТ-т жүжиг үзүүлэх ажлыг Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, тухайн хороодын Засаг дарга нар, ажлын албатай хамтран зохион байгуулж байна. Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.