ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төлөөлөгчийн нэг өдөр

2015-02-17

Нутгийн өөрөө удирдах байгууллагын хийж хэрэгжүүлж буй ажлыг Иргэд сонгогчдод сурталчлах, Төлөөлөгч-Иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, иргэдийн санал хүсэлтийг авч шийдвэрлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилго бүхий  “Төлөөлөгчийн нэг өдөр” өдөрлөг 19 дүгээр хорооноос эхэллээ.
Энэ удаагийн өдөрлөгийг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Н.Оюунгэрэл, Дүүргийн Иргэдийн Төлөөгчдийн Хурлын Ажлын алба, 19 дүгээр хорооны ИНХ, Засаг даргын Ажлын албанаас зохион байгуулсан бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх БТСХ, 19 дүгээр хорооны “Ундрах” өрхийн эмнэлэг, Дүүргийн Улаан загалмайн хороо хамтран ажиллалаа.





Өдөрлөгийн хүрээнд Төлөөлөгч иргэдтэй хийх ганцаарчилсан уулзалтыг 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж, 72 иргэнээс 119 санал, хүсэлт хүлээн авсан байна. Дэмжлэг хүссэн 12 саналыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, Төлөөлөгч Н.Оюунгэрэл 1 хүүхдийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлж, 2 иргэнийг ажлын байртай болгосон байна. Түүнчлэн 3 иргэний ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг зохих журмын дагуу авахад нь дэмжлэг үзүүлэх, 117 дугаар сургуулийн хойд талын жалганы төгсгөлд байдаг гүүрэнд хашлага хийж, худаг руу явах замыг тэгшлэхээр болжээ.
Өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаанд  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ
Улиран одож буй модон морин жилд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд иргэн бүрээ оролцуулахын төлөө, иргэдийнхээ дуу хоолойг бүтээлч ажил хэрэг болгож өрнүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллалаа. Хийсэн ажил, явсан замаа улирч буй жилийн босгон дээр эргэн харахад сэтгэл дүүрэн байна. Төрөлх дүүргээ хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн зүтгэж ирсэн хүн бүхэнд сайны ерөөл өргөж ирж буй Согтууруулагч хэмээх хөхөгчин хонин жил Чингэлтэйчүүдэд минь ээл ивээлээ хайрлаж, эе эвийг дээдэлж үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь өлзий буян дэлгэрч, ард олноороо цэнгэл баяр бялхсан сайхан жил байх болтугай хэмээн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар хүрэлцэн ирж иргэдийн саналыг сонсож, асуусан асуултад хариулт өгч ажиллаа. Мөн  есөн иргэнийг азтанаар тодруулж бэлэг дурсгалын зүйл гардуулж, урлагийн тоглолт үзүүллээ.







Дүүргийн ИТХ-ын Ажлын албаны хувьд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс албадад хүргүүлж, шийдвэрлэсэн байдлыг хороогоор дамжуулан иргэн бүрт хүргэж ажиллах юм.
Цаашид “ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР” өдөрлөгийг бүх Төлөөлөгч үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%