ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Кама сервис” ОУБ-ын үйл ажиллагаатай танилцав

2015-02-11

Кама сервис” ОУБ-ын Баялгийн хөгжил хөтөлбөр төслийн зохицуулагч Ч.Даваадорж Дархан сумын ИТХ-ын даргатай уулзаж уг байгууллагаас хэрэгжүүлж буй ажлуудтай танилцахыг хүсчээ. Уг хүсэлтийн дагуу Дархан сумын ИТХ-ын дарга Т. Тулгаа тус байгууллагад зочлов. “Кама сервис “ ОУБ-ын Дархан салбар 1999 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 3 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус байгууллагаас “Баялагийн хөгжил хөтөлбөр” төслийг 2010 оноос  хэрэгжүүлж хувь хүн, өрх, хамт олныг санхүүгийн зөв дадал хэвшүүлэх зорилгоор “Санхүүгийн эрх чөлөө” сургалтыг зохион байгуулж багагүй үр дүнд хүрсэн гэж уг төслийн зохицуулагч Ч.Даваабаяр хэлэв. Санхүүгийн эрх чөлөө сургалтаар бүлэг идэвхжүүлэх үйл ажиллагаа явуулж бизнес хөгжлийн сургалт, хуримтлалын бүлэг байгуулах, сар бүрийн бүлгийн ахлагч нарын уулзалт зэргийг зохион байгуулж өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилгыг агуулжээ. Тус байгууллагад өнөөдрийн байдлаар 37 хуримтлалын бүлэг харъяалагдаж үйл ажиллагаа явуулж байна. Уулзалтын үеэр “Баялгийн хөгжил хөтөлбөр” төслийн зохицуулагч Ч.Даваадорж сургалтанд хамрагдаж бүлэг хоршоо байгуулсан иргэдийг төрийн бодлогоор дэмжин ажиллахыг хүслээ.




Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%