ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2015-02-09

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.2, 22.2 дахь заалтын дагуу сумдын НӨУБ-ын удирдах ажилтан болох ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх замаар орон нутгийн Манлайллыг хангах, тэдэнд 2015 оны ажлын зорилтыг хэрэгжүүлэх чиглэл олгох, аймгийн ИТХ-аас зарласан урианы жилийн ажлыг зохион байгуулах, арга зүйн удирлагаар хангаж холбогдох үүрэг дааалгавар өгөх, зарим асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах зорилгоор   27 сумын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нарын дунд нэгдсэн сургалт семинарыг аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2015 оны 02 сарын 05-ны өдөр Зуунмод хотод зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%