Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын байранд ажилладаг аймгийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 2014 оны жилийн эцсийн байдлаар Нийгмийн даатгалын зургаа, Эд хөрөнгийн эрхийн 20, Иргэний бүртгэлийн 11, Газрын харилцааны чиглэлээр найм, Хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийн зургаа, СӨХ-ийн өр төлбөр барагдуулалт, нотариат, банкны тус бүр нэг, бизнес ширээний хоёр, Халамжийн тав нийт 71 мэргэжилтэн “Нэг цонхны үйлчилгээ”-нд ажиллажээ.Тус аймагт өнгөрсөн онд нийт давхардсан тоогоор 99473 иргэн үйлчлүүлсэн байна. Нэг цонхны үйлчилгээний ажлыг орон нутгаас дэмжих зорилгоор Байр тасалгааны гэрэлтүүлгийг тогтмол шинэчилж шаардлагатай бичиг хэргийн хэрэгсэлээр сард нэг удаа тогтмол хангаж ажиллагсдын ая тухтай байдлыг хангах үйлчилгээний заалын агааржуулалтын автомат системийг засварлан тогтмол хэвийн ажиллагаатай болгосон. “Аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсээс эрхлэн “Нэг цонх”-ны үйлчилгээгээр үйлчилүүлэгч 350 гаруй иргэнээс санал асуулга авч ажилдаа тусган ажиллаж байна” гэж аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батбаяр ярилаа.