Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Шайфтай хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээн”-ий хоёрдугаар тойргийн тоглолт таван өдөр үргэлжилж дүнгээ гаргав.
Монголын Хоккейн Холбооноос зохион байгуулсан уг тэмцээний эхний тойрог Улаанбаатар хотын Нүхтэд болсон бол хоёрдугаар тойрог нь ийнхүү Шарын гол суманд болсон юм. Энэ удаагийн хоёрдугаар тойрогт Улаанбаатарын хотын “Хасын хүлгүүд, Эрдэнэтийн “Хангарьд”, Шарын гол сумын “Шарын гол”, Каптиал банкны “Капитал банк”, Багануурын “Багануур” багууд өрсөлдөв. Тэмцээний дүн гарахад “Хасын хүлгүүд” баг түрүүлж “Хангарьд”, “Шарын гол” багууд удаах байр эзлэлээ. Дараагийн гуравдугаар тойргийн тэмцээн ирэх сарын 11-нд Багануурт эхлэх аж.