ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төлөөлөгчид "Сайн хөрш зорилтот тв-ийн шоу" аянд оролцоно

2015-01-29

Дархан-Уул аймаг, Сумын ИТХ-ын санаачилгаар “Сайн хөрш зорилтот төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болов. Төслийн хүрээнд Дархан сумын 1-8 дугаар багт “Сайн хөрш зорилтот тв-ийн шоу” зохион байгуулна. Аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгч нар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллгаанд үндэслэн, өрхийг чадавхжуулах хөгжлийн үйл ажиллагаанд татан оролцуулах, санал санаачилга оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн талаарх иргэдийн хандлагыг өөрчлөхийг зорьжээ. “Айл хүний амь нэг, Саахалт айлын санаа нэг" гэсэн Монгол ардын зүйр үгийн дагуу хөршийн холбоог сайжруулах замаар зорилтот бүлгийн өрхийн амжиргааг дэмжих явдал гэж Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа онцлон хэлэв. Тус төслийг хэрэгжүүлэхэд зорилтот өрхийн сонгон шалгаруулалтад орон гэр нэн шаардлагатай өрх, Залуу гэр бүл, Өрх толгойлсон, олон хүүхэдтэй эх эцэг, Өрхийн дотор ХБИргэнтэй, Өрхийн гишүүд нь сургалт үйл ажиллагааг бие даан зохион байгуулах бусдад амьдрал үйлсээрээ үлгэр дууриал үзүүлэх чадвартай, Нийгмийн идэвхи оролцоо сайтай, санаачлагатай байх зэрэгт анхаарах хэрэгтэйг Дэлхийн зөн ОУБ-ын Дархан НХХ-ийн менежер У.Ганцэцэг өгүүлэв. Сонгогдсон айл өрхүүдийг хөгжлийн үйл ажиллагаа болон уралдаан тэмцээн, сургалтанд татан оролцуулна.Түүнлэн дэмжигч байгууллагууд сар бүр зорилтот 300 өрхөд чиглэсэн эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал,өрхийн эдийн засгийг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг үр дүнтэйгээр зохион байгуулах юм байна.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%