Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны
анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Чингэлтэй дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны хөтөлбөр” батлах тухай,
Төлөвлөгөө батлах тухай, “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөр батлах тухай,
Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” асуудлуудыг хэлэлцэж, дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны төсөвтэй танилцлаа.