ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ САЙД Ц.ЦОЛМОН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 016 ДУГААР БРИГАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2015-01-19

Монгол орны төдийгүй аль ч улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа нь цэрэг дайчид байдаг. Тэр дундаа батлан хамгаалах салбар бол улстөрийн талцал, олон намуудын үзэл бодлоос ангид оршиж эх орон, ард түмнийхээ төлөө бат зогсох эрхэм үүрэгтэй билээ. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн бямба гаригт зэвсэгт хүчний зарим ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнийг дагалдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба,  Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат,  ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, бригадын генерал Д.Даваа нарын албаныхан ажиллав. Сайдын эхний ажилласан анги нь Сүхбаатарын болон байлдааны гавьяаны Улаан тугийн одонт маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар бригад. Энэ бригад нь 1923 оны гуравдугаар сарын 1-нд Засгийн газрын гуравдугаар тогтоолоор "Хуягт тэрэгний суман" нэртэй байгуулагдсан түүхтэй. Анги байгуулагдсан түүх нь Сэргэлэн сумын уугуул Ж.Цог генерал нэгэнтээ үүгээр дайрч өнгөрөхдөө "Уулсын дунд орших сайхан хөндий байна. Газрын байрлал нь ч цэргийн анги байгуулахад тохиромжтой юм. Энд "Хуягт бригад"-ыг байгуулъя" гэснээс улбаатай гэх юм билээ. Эгнээнээсээ арван баатар төрүүлсэн анги Монголд 016-р ангиас өөр байдаггүй гэсэн.  БНМАУ-ын баатар Л.Аюуш, Т.Дүүдэй, Д.Хаянхярваа,  Д.Данзанваанчиг, Л.Гэлэгбаатар, М.Жанчив нар энэ ангиас төрөн гарчээ. Бригадын захирагчаар бригадын генерал Л.Онцгойбаяр ажиллаж байна. Тэрээр салбарынхаа сайдад байлдааны зэр зэвсэг болон түүний хадгалалт, хамгаалалт төдийгүй үүрэг гүйцэтгэж буй офицер, ахлагч, ажилтны нийгмийн асуудал ямар төвшинд байгааг танилцуулна лээ. Бригадын генерал Л.Онцгойбаярын хэлснээр бригадын зарим объект их засварт орох шаардлагатай ажээ. Зундаа бороо олгойлж, өвөлдөө жавар тачигнан орж ирэх дээврээ хамгийн түрүүнд засах шаардлагатай буйгаа хэлсэн. Дээвэр засахад 60 гаруй сая төгрөг хэрэгтэй. Харин хоёр дахь тулгамдсан асуудал нь ангийн офицер, ахлагч, ажилтнуудын амьдрах байрны тухай байв. Албан хаагчдын олонхи нь түрээсийн байранд амьдарч буй учраас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтарч орон сууц барихад хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэх хүсэлт тавина лээ. Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат ч гэсэн  “1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 300 айлын орон сууцыг батлан хамгаалах салбарынханд зориулж болно. Газрыг нь шийдээд өгчихье” гэсэн таатай мэдээг салбарын сайдад нь дуулгасан юм. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос зарим зүйлийг тодруулсан юм. -Та ангиудын үйл ажиллагаатай танилцлаа. Шийдэх асуудал олон байна уу? -Сайдын алба авснаас хойш анх удаа зэвсэгт хүчний ангиудын үйл ажиллагаатай танилцаж байна. Өмнө нь байнгын хорооны дарга байхдаа танилцаж байсан. Мэдээж сэтгэгдэл өндөр байна. Манай салбарынхан маань эмх цэгц, дэг журамтай байдаг нь ангийн хашаанд орж ирсэн цаг үеэс шууд мэдрэгдэнэ лээ. Ер нь батлан хамгаалах салбар нь улс орныхоо нүүр царай нь болж явдаг учраас ийм байхаас аргагүй юм. Харин офицер, ахлагч, ажилтнуудын нийгмийн асуудал орхигдсон байна. Би сайдаар ажиллах хугацаанд батлан хамгаалах салбарын нийгмийн асуудлыг шийдэх маш том зорилт тавьсан байгаа. Энэ хүрээндээ 016, 120, 326 дугаар ангийн дарга нарын хэлж захиад байсан нийгмийн асуудлыг аль болох шийдэх талаас нь ажиллах болно. Эхний ээлжинд ангийн дарга нар гаргах хөрөнгө төсвөө бодитой гаргаад ирэх хэрэгтэй. Төв аймгийн Засаг дарга ч гэсэн орон сууцны асуудлыг шийдэхэд хамтарч ажиллахад бэлэн буйгаа хэлсэн. -Энэ онд танай салбараас хэдий хэмжээний төсөв танагдсан бол? -Ерөнхий сайд нэг л зүйл дээр хатуу байр суурьтай байгаа. Энэ бол батлан хамгаалах салбараа бусадтай харьцуулахад төсөв хөрөнгийг багасгахгүй, цомхотголд өртүүлэхгүй гэсэн зарчим. Мэдээж улсын төсөв хүндэрсэн энэ үед тодорхой хэмжээний таналт байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ батлан хамгаалах үүргээ биелүүлэхэд төсөв хөрөнгө маань хангалттай гэж бодож байна. Ер нь цаашдаа улс орны маань төсөв хямрахад батлан хамгаалах салбар дагаад хямарч таарахгүй. Харин ч хүнд нөхцөлд тус дэм болж, бүтээн байгуулалтад нь оролцдог байхыг хүсч байна.  Энэ хүрээндээ ч анхаарал хандуулж ажиллана. Салбарынхан маань ч дэмжиж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%