Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид шинэ оны эхний хурал хийв. Тус хурлаар үндсэн гурван асуудлыг хэлэлцсэн байна. Тэргүүлэгчдийн хурлын эхэнд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг тус газрын дарга Ж. Мөнх-Эрдэнэ танилцууллаа. Өнгөрсөн оны 11 сараас эхлэн газар зохион байгуулалтын саналыг авч боловсруулсан гэв. 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэн, аж ахуй нэгжийн хүсэл сонирхолд нийцүүлж хийсэн гэдгийг онцлов. Энэ онд 8 хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийсэн аж. Түүнчлэн тус хурлаар улсын тусгай хэрэгцээний газар, Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоол, тэмдэглэлийг үйлдсэн байна.