Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан болж сумын ИТХ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэл, тайлан, Сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэв.
Түүнчлэн 2014 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, төсөв тодотгох тухай болон 2015 онд сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилт, 2015 оны төсвийн төслийг тус тус хэлэлцэж баталлаа. Сумын тус хуралдааны 28 дугаар тогтоолоор сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, 2014 онд хийсэн ажлын тайланг “Хангалттай” гэж дүгнэв. Шарын гол сум нь 1961 оноос уурхайчдын тосгон, 1979 онд Шарын гол хот, 1994 оноос Шарын гол сум болсон. Тэрээр нийслэл болон Дархан, Сэлэнгэ аймагтай авто болон төмөр зам, төвийн эрчим хүчний системд холбогдсон орчин үеийн холбоо мэдээллийн сүлжээтэй дэд бүтэц түлхүү хөгжсөн, 16,0 мянган га газар нутагтай,130 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай, гурван багт хоёр мянга гаруй өрх, есөн мянгаад хүн амтай, уул уурхайн олборлох үйлдвэр голлосон боловсрол, эрүүл мэнд, нийтийн аж ахуйн салбар өндөр хөгжсөн, мал, өрхийн тариаланг эрчимжүүлжсэн, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжиж байна.
Б.Норовсамбуу