Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлөөс "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" 2 сарын аян зохион байгуулсан. Аяны хүрээнд Дархан сумын баг тус бүр тодорхой удирдамж төлөвлөгөөний дагуу ажлууд хийж гүйцэтгэсэн байна. Аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлаараа манлайлан Дархан-Уул аймгийн 26 багаас "Гэмт хэрэг зөрчилгүй шилдэг баг"-аар Дархан сумын 8 дугаар баг шалгарчээ. Тус баг иргэдийн аюулгүй тайван орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс кодтой хаалга, гэрэлтүүлэг, аж ахуй нэгжүүд хяналтын камерын асуудлыг шийдвэрлэсэн байна. Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон аяны хүрээнд шилдэг багаар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртжээ.