ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Ардчилал биднийх

2014-12-19

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд "Миний мэдэх ардчилал" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдсан билээ. 

Та бүхэндээ тусгай байр эзэлсэн эссэ бичлэгийг толилуулж байна.

Ардчилал биднийх

Багшийн заасан ардчилал

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр дэлхийн социалист системийн улс орнуудад нийгэм, эдийн засаг, улс төрийн хямрал нүүрлэж, улмаар Монголд нөлөөлж, ардчилсан хувьсгал гарах нөхцөл бүрдсэн.

Монгол оронд ардчилал хөгжих үндэс нь эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн тогтолцоо, улс төр, оюун санааны олон эшт үзэл, ард иргэдийн эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёс, ил тод байдлыг хангах явдал. Үүнийг хууль, эрхзүйн хүрээнд баталгаажуулсан түүхэн үйл явдал нь 1992 оны шинэ Үндсэн хууль байлаа.

Гадаад харилцаанд дэлхийн улс орнуудтай , энх тайванч, харилцан ашигтай хамтран ажиллах, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж байна.

Миний мэдэх ардчилал

Хүн төрөлхтний хөгжлийн нэгээхэн хэсэг миний Монголд ардчилал төрөөд 25 жил болжээ. Би өөрийгөө ардчилсан нийгэмд амьдарч байгаа азтай хүүхдүүдийн нэг, асан бадамлах ирээдүйн хөгжлийн эзэн гэж боддог.

Ардчилал миний ойлголтоор хүмүүсийн оролцоогоор байгуулагдсан шударга ёс, тэгш эрх, ил тод байдал, эрх чөлөөний нэгдэл бүхий хуульт нийгэм юм.

            "Ардчилал бол хүмүүсийн бүтээсэн, хүмүүсийн төлөөх засаглал юм" гэсэн А.Линкольны хэлснийг задлан үзэхэд хувь хүн нийгмийн олон талт амьдралд оролцох эрхтэй бөгөөд тэр иргэдийн оролцоогоор нийгэм, төр, бүтээн байгуулалт, бүхэн бүтдэг ба тэдгээр нь иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг эргэх холбоо юмуудаа. Ардчилал хаана байна тэнд үндсэн эрхээ илэрхийлж чадах боломж ард иргэдэд нь байдаг.

Иргэдийн улс төрийн оролцоо- ардчилсан засаг оршин тогтнохын үндэс нь:

Ардчилсан нийгэмд иргэдийн улс төрийн оролцоо нь хүний эрхийн нэг боловч үүнээс илүү үүрэг гэж үзэж байна яагаад гэвэл шийдвэр гаргах үйл явцад оролцох нь нийгмийн хэрэгцээ болсон байна. Муу хөгжил, муу амьдрал байгаа бол энэ ардчиллын буруу биш иргэдийн ч буруу биш иргэдийн оролцооны дутуу.

К.Поппер "Урагшгүй төрийн төлөөлөгчдөөс ард түмэн цус урсгалгүй салж чадах бололцоог ардчилал" гэжээ. Энэ бололцоо бидэнд дээрээс буухгүй дэргэдээс ургахгүй. Бид өөрсдөө л бий болгоно үүнийг л оролцоо гэж би боддог. Ардчиллаас зарим нэгэн хүн их зүйлийг хүсэн хүлээж муулдаг энэ бол өөрийгөө болон өөрийнхөө залхууг бусдад зарлаж байна гэсэн үг.

Ардчилал нь ард түмний тэгш эрхт оролцоонд тулгуурлан удирдлага ба шийдвэрээ олонхын санаа бодлын үндсэн дээр гаргадаг зөвшилцлийн тогтолцоо юм. Ардчилсан үйлс амжилттай өрнөх эсэх нь зөвхөн ард иргэдээс өөрсдөөс нь шалтгаалахаас бус өөр хэнээс ч үл хамаарна.

Ийм учраас ардчилалд суралцах нь хүн бүрийн үйл хэрэг юм шүү.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Намуундарь

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%