Дээрх зөрчлийг арилган хариуг 2014 оны 06 сарын 01-ны дотор аймгийн Аудитын газар ирүүлэх тухай албан шаардлага ирүүлсэн.
Аудитын газрын 2014.04.23-ны өдрийн албан шаардлагын дагуу илэрсэн зөрчлийг арилган, албан шаардлагын хариуг хугацаанд нь хүргүүлсэн.
1. ЭМГ-ын даргын 2014.05.14-ны өдрийн албан бичгээр АНЭмнэлэг болон СЭМТөвийн дарга нарт цаашид эмийн нийт төсөвт өртөгт багтаан эм, эмнэлгийн хэрэгслийн захиалгыг бодитой хийж, тендер бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авалт хийхийг зогсоохыг анхааруулсан. Тендерийн үнэлгээний хороо хуралдан, АНЭмнэлгийн 2014 оны 05 дугаар сараас он дуустал хугацаанд тендер бусаар авах эмийн жагсаалтыг МУЗГ-ын 71 дүгээр тогтоолоор батлагдсан хүн амын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан шууд гэрээ байгуулан худалдан авах эм, дархлаажуулах бэлдмэл, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт, ЭМСайд-ын “ Амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг зохицуулах журам батлах тухай” 2009 оны 388 дугаар тушаалаар батлагдсан амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт, мөн тендерийн захиалганд ордоггүй уламжлалт анагаах ухааны эм тан, нүд, шүдний кабинетад шаардлагатай эм, бэлдмэлүүд, лабораторийн олдоц ховортой урвалж оношлуур худалдан авах зэргийг тооцон 22,8 сая төгрөгийн захиалгыг төсвийн шууд захирагчийн мэдэлд үлдээх саналыг захиалагчид хүргүүлсэн.Мөн тендерийн эмийн нөөц ихтэй сумдаас судалгаа аван Батсүмбэр, Заамар, Угтаал, Эрдэнэ сумын эмнэлгийн эмийн сангаас 25 нэр төрлийн 433.805 мянган төгрөгийн эм тариа татан авч АНЭмнэлэг, Эрдэнэ, Жаргалант, Угтаал, Батсүмбэр, Заамар, Эрдэнэсант зэрэг сумдын эмнэлгийн эмийн санд солилцоо хийн, дээрх гурван сумын тендерийн эмийн нөөц үлдэгдлийг багасган ажилласан.
2. ЭМГ-ын даргын албан бичгээр ЭМЯ-ны Санхүү Эдийн Засгийн Хэлтэс, аймгийн Засаг дарга-д 2014 оны эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн босго үнээс хэмнэгдсэн мөнгийг аймгийн эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулан эмэнд зарцуулах зөвшөөрөл хүссэн. ЭМЯ-аас 2014.05.20-ны өдрийн 3-1/2555 тоот албан бичгээр, тус аймгийн ард иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шууд зардал болох эмийн худалдан авалтын босго үнээс хэмнэсэн мөнгийг зөвхөн эмийн зардалд Монгол улсын холбогдох хуулийн хүрээнд зарцуулахыг дэмжиж байна гэсэн хариу ирүүлсний дагуу АНЭ-ээс 56676.7 мян/төг-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн нэмэлт захиалга аван, ТБОНӨХБАҮХАТухай хуулийн 34.1.3-т заасны дагуу 2014 оны эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендерт шалгарсан ЭХНБайгууллагуудтай эм, эмнэлгийн хэрэгслийн нэмэлт нийлүүлэлтийн гэрээ байгуулан, дээрхи зөрчлийг арилган ажилласан.