ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ дөрөв дахин өсчээ

2014-12-14

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хэлтэсийн гүний хяналтаар энэ оны эхний 11 дүгээр сарын байдлаар 10 аж ахуй нэгжийн импортолсон 21 нэр төрлийн нийт 17036.9 т бараа бүтээгдэхүүнд 286 хяналт хийжээ.

Тухайлбал “Монгол алтан тос” ХХК-ийн импортлосон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах 2099.7 тн шар буурцагны түүхий тос, 15 тн адсорбент шингэгч, Сэйнт Жон боско нийтэд үйлчлэх ТББ-ийн импортлосон 8.9 тн хүнс, ахуйн бараа бүтээгдэхүүнийг импортолсон бйна. Мөн 10360 т хүнсний улаан буудай, 3265 тн үрийн улаан буудай, 50 тн сонгины үр, 42 тн рапсын үр, 16 тн вандуйн үр, 1.6 тн царгасны үр, 98.7 тн цагаан будаа, 880 тн ургамал хамгаалах бодис, 200 тн азотын бордоонд  хяналт хийж лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Импортын хяналтад хамрагдсан бодис, бараа, бүтээгдэхүүнийг 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад бүтээгдэхүүний хэмжээ дөрөв дахин өссөн дүнтэй байна гэж МХГ-ын Хилийн хэлтэсийн улсын байцаагч Ш.Тунгалаг ярилаа.   

Мэдээллийг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 97
3 / 3%
3 / 3%
60 / 62%
2 / 2%
29 / 30%