Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Япон Улсын Нийгата
мужийн Госен хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Госен хотын хүүхэд
солилцооны нийгэмлэгтэй хамтран жил бүр 10 хүүхдийг харилцан хоёр Улсын
түүх, соёлтой танилцуулах хөтөлбөрийгуламжлал болгон зохион
байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү хөтөлбөрт 2013 онд Чингэлтэй
дүүргийн харъяат урлаг, спортын авъяастай 13-15 насны 6 хүүхдийг
хамруулсан бөгөөд 4 хүүхэд тодорхой шалтгааны улмаас уг хөтөлбөрт
хамрагдах боломжгүй болсон юм.
Хүүхдүүд Япон Улсад 2013 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар
сарын 07-ны хооронд буюу 7 шөнө, 8 өдөр аялсан бөгөөд хүүхдүүдийг Госен
хотод зочлоход тус хотын удирдлагууд хүлээн авч уулзаж танилцсан ба
хүүхдүүд өөрсдийн сонирхсон асуултаа тавьж, Монгол ардын дуу, шүлэг,
бүжиг бүжиглэж өөрсдийн авъяас чадвараа үзүүлсэн юм. Хотын дарга
авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхохоос гадна
хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардуулан
хүндэтгэлийн оройн зоог хамтдаа барьсан байна. Мөн хүүхдүүд Япон Улсын
түүх соёл, уламжлалт зан заншилтай танилцахаас гадна Госен хот болон тус
хотын бага сургууль, Үндэсний түүхийн музей, Үндэсний хийд, Хойд
нутгийн музей, Малинпиа усан ертөнц, Дельфиний шоу, Сантопиа Уорлд парк,
Япон тэнгис, Усан цахилгаан станцаар тус тус амьдрал тус тус Япон
айлаар зочлон Ханаби үндэсний их баяр наадамд оролцлоо.
Хүүхдүүд Япон хүүхдүүдтэй танилцан, харилцан мэдээлэл солилцож,
тэдэнтэй хамт Япон үндэсний дуу, бүжиг сурч Госен хотын бүжгийн баярт
оролцлоо.
Госейн хотын бага сургуулиар аялахдаа, тус сургуулийн багш нарын
заах арга барил, сурч хүмүүжих орчин нөхцөлтэй танилцаж, харилцан бэлэг
солилцож, цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Аяллын турш хүүхдүүд Япон
Улсын түүх соёл, уламжлал, зан заншил, шинэ техник технологийн дэвшил,
газар зүй, байгаль орчин, хот тохижилт, бүтээн байгуулалттай танилцсан
бөгөөд үзэж харсан зүйлсдээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Тус хөтөлбөр нь цаашдаа уламжлал болгон хэрэгжиж, дүүргийн авъяаслаг
хүүхэд багачууд хамрагдах болно.