ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

2014 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

2014-12-11

Төв аймгийн нутгаар. Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар22-27 градус, баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байх ба дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Image

Хүйтний эрч сулрах үеНэгдүгээр арав хоногийн эх болон сүүлчээр хүйтний эрч суларч Туул голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн  хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Туул голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Хүйтрэх үеХарин гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч, ялангуяа дунд үеэс Туул голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Бусад хугацаандТуул голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

 

Энэ сард Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Image

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна.  

 

 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН

НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Weather impact on agricultural activities.

 

            12 дугаар сарын цаг агаарын мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутгаар  олон жилийн дунджаас дулаан, Увс, Завхан, Ховд, Говь-Алтайн хил залгаа сумдын нутаг, Өмнөговийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн өмнөд хэсгээр дунджийн орчим байх ба цас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, харин Баян-Өлгийн хойд хэсэг, Завхан, Архангай, Баянхонгор, Говь-Алтайн  хил залгаа сумдын нутаг болон Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.

            Одоогийн байдлаар нутгийн 30 гаруй хувьд 0-9 см зузаантай цасан бүрхүүл тогтоод байна. 12 дугаар сард цасны зузаан нэмэгдэж,  нягтарч хатууран мал өвөлжилтөнд таагүй нөлөөлж болзошгүй байна. Мөн үе үе хүчтэй цасан шуурга шуурч малын хариулга маллагаанд хүндрэл учруулж болзошгүйг онцгой анхаарна уу.

 

   

2015 оны 1 дүгээр сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

Weather outlook in January, 2015

 

Төв аймгийн нутгаар. The central region.Энэ сарын агаарын температурын дундаж нь Туул голын хөндийгөөр 25-30, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 11-16, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу  ихэнх нутгаар  олон жилийн дунджийн орчим байна.

 

Энэ сард Төв аймгийн хойд хэсгээр  олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй

 

Мэдээллийг бэлтгэсэн синоптик инженер О.Оюунцэцэг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%