ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Өрх бүр үйлдвэрлэгч-Төв аймаг

2014-12-11

Н.Мөнхцэцэг бүсгүй 2009 оноос эхлэн хэрэглэгчдийн хүсэлтээр даалин, аяганы уут, тамхины хавтага, оймсны хараа зэрэгийн уламжлалт зүү ороох аргаар оёж  өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Зүү ороож оёх төрөл нь үндэсний  хатгалмалын төрлөөс хамгийн төвөгтэй бөгөөд хамгийн гоёмсог оёдлын нэг юм . Гол төлөв эрчтэй утсаар 3-5 дагнан өнгө уусган оёдог бөгөөд оёдол нь нэг зүү 2 утас хэрэглэх ба ороох утас нь бүдүүн даруулах утас нь ороож буй утастайгаа өнгө ижил нарийн байдаг.Монгол үндэсний хээ, угалз нь өөр өөрийн билэгдэлтэй байдаг. Өлзий хээ нь саад тотгоргүй, амар амгаланг билэгддэг ба цацлын 9 нүдээр сүүний дээжээ өргөдөг. Дөрвөн хүчтэн нь агуу хүч, ухааны билэгдэл Хас хээ нь хос хоёрын бат бэхийн билэгдэл Түмэннаст буюу Нацагдорж хээ нь урт удаан наслахын билэгдэл Үүлэн хээ нь цэвэр ариуны билэгдэл Усан хээ чандмань эрдэнийн билэгдэл Уулан хээ бат оршихын тогтнохыг билэгддэг. Түүнчлэн захиалагчийн хүсэлтээр зүү ороож  болохуйц зураг, хэлбэр бүхий дүрсийг урлаж байна. Зүү ороох нь  урлаж буй хүнээс ухааны  ур, тэсвэр тэвчээр шаардсан, маш нарийн түвэгтэй оёдлын нэг байдаг. Миний оёсон даалин МУ-н гавъяат тамирчин, Далай аварга Г.Өсөхбаяр, МУ-н хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Э.Бадар-Ууган, МУ-н хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин П.Сэрдамба, МУ-ын харцага Баасандорж, Төв аймгийн засаг дарга Д.Баярбат нарт байдагт би баярлаж явдагаа хуучилж байсан юм. 2014 оноос  үйлдвэрлэлээ өргөжүүлэн өөрийн дүү болох Б.Тодбаяртай хамтран захиалга авч ажиллаж эхэлсэн байна. Ер нь сүүлийн үед хос даалингаар гангарах залуусын тоо ихсэж байгаа бөгөөд Н.Мөнхцэцэг бүсгүйд ийм төрлийн захиалга их ирдэг бөгөөд борлуулалт сайтай байдаг байна. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%