Дархан сумын гэр хорооллын багуудын хэсгийн байцаагч нарын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, цагдаагийн багууллагын үйл ажиллагааны шуурхай, аюулгүй байдлыг хангах зорилгоор Дархан сумын ИТХ-аас “Амгалан Дархан” хөтөлбөрийг боловсруулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд хэсгийн байцаагч нарыг эхний ээлжинд морь, мотоциклоор хангах байв. Аймгийн Цагдаагийн газраас автомашин зайлшгүй шаардлагатай гэсэн хүсэлтийг Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаад танилцуулсан байна. “Амгалан Дархан” хөтөлбөрийн хүрээнд 10 сая төгрөг батлагдсан бөгөөд уг мөнгөөр Цагдаагийн газар саната- 5 автомашиныг авчээ. Тус автомашиныг өнөөдөр Цагдаагийн газарт 3 машин нийлүүллээ. Хүлээлгэн өгсөн 3 машин 1-3, 6-8, 15 дугаар багуудын иргэдийн амгалан тайван байдлыг хангуулахад ашиглана гэдгийг тус газрын дарга Б.Даваажав онцлон хэлэв. Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн дагуу хэсгийн байцаагч нарт тухайн машинуудыг гэрээгээр эзэмшүүлнэ. Ингэснээр машиныг гэрээлэн хүлээж авсан алба хаагч машиныхаа ашиглалтыг бүрэн хариуцах бөгөөд эдийн засаг хүндрэлтэй байгаа үед байгууллагынхаа төсөвт хүндрэл дарамт учруулахгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.