ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төлөөлөгчид тойрогтоо ажиллаж байна.

2014-12-10

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Тэрбишийн бүрэн эрхийн өнгөрсөн хугацаанд   гүйцэтгэсэн ажлын тайлан.

    1.Аймгийн иргэдийн хуралын төлөөлөгч болсноор 2012 12.3 нд анхдугаар хуралдаанаа хийснээс   хойш    өнөөг хүртэл 8 дахь хуралдаанд оролцож бүрэн эрхийн хугацаанд  хуулиар тогтоогдсон хэм хэмжээний дагуу хурал, өөрийн бүрэн эрхэд хамаарах төсөв санхүү нийгэм эдийн засгийн / тухайлбал “ төсөв түүний гүйцэтгэл , орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт,зарцуулалт, орон нутгийн хэтийн хөгжлийн төлөв /  аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах,батлах үнэлж дүгнэх,зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх зэрэг асуудалд биечлэн оролцсон болно.ИТХуралдаанд 100 % ирцтэй оролцсон.

ИТХуралдаанд Төв аймгийн болон сумдын ундны усны хатуулаг чанарыг багасгах болон ус зөөлрүүлэх талаар асуудал оруулсан.

4-р хуралдаанд:Орон даяар “Эрүүл хүүхдийн үзлэг оношлогоо аян зохион байгуулагдаж , манай аймгийн хэмжээнд хамрагдвал зохих хүүхдийн 81.84% хамрагдаж бүртгэгдсэн өвчлөлийн дундаас шүдний өвчлөл нилээд байсаныг тодорхой хувийгэмчилгээнд хамруулсан байдаг,Гэтэл суманд хийсэн үзлэгээс харахад гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл нийт өвчлөлийн дотор 2-р байранд буюу маш өндөр хувьтай  байгаа нь уг өвчний ирээдүйн хүндрэл болох үе мөч зүрх судасны өвчлөлтөй иргэд болох хандлага байгаа учир энэ талаар анхаарч ажиллах хэрэгтэй багаа тухай  санал оруулж байсан.

2. Хурлын тодорхой эрхлэх асуудлыг дагнан хариуцах дотоод зохион байгуулалтын хүрээнд :

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2-р хуралдааны төлөөлөгчдийг хурлын хороодод хуваарилан ажиллуулах тухай дугаар №1 тогтоолоорЭнхбат даргатай Нийгмийн бодлогын хороонд хуваарилагдан ажиллаж,хурлаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах,Хурлын шийдвэрийг үндэслэлтэй хэрэгжих магадлалтай гаргахад  хуралданы өмнө хороонд ажиллаж  ,

---  Хүүхэд ,ахмад настан ,хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж ,үйлчилгээний чанар , хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн зорилт дэвшүүлэх тухай          

---  нарийн мэрэгжлийн эмч нарын үзлэгийг бүх сумдад хүргэх үйл ажиллагааг сэргээж , нүүдлийн амбулаторийн тусламж үйлчилгээг багийн иргэдэд ойртуулах санал оруулж хэлэлцүүлсэн .

3. АймгийнИргэдийн төлөөлөгчдийн Хуралд тасралтгүй оролцож хурлаас гарсан шийдвэрийг иргэдэд хүргэх ,суртчилах,иргэдэд тайлбарлан танилцуулах  үйл ажилагааг тогтмол явуулж,хэрэгжилтийг тооцох,нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах ажиллагаанд тасралтгүй оролцсон .

Мөн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаанд : Аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын тэмдэглэх үйл ажиллагаанд салбар хороодоор нь төсөв батлалцаж “Сүхбаатарын одонт Төв сайхан нутгийнхаа түүхт 90 жилийн ойг амжилттай тэмдэглэсэн маань төлөөлөгч бидний тэмдэглүүштэй нэгэн үйл ажиллагаа мөн.

4. Иргэдийн Хурлын шийдвэр нь хамтын шийдвэр бөгөөд :шийдвэр гаргахад төлөөлөгчийн хувьд таслах эрхтэй оролцож ирлээ.

5. 2013 .11. 14 нд ИТХ-н төлөөлөгчдөд зориулсан Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга зүйгээр явуулах чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан сургалтанд суусан . төлөөлөгчдөд зориулсан гарын авлага материалуудыг судалж төлөөлөгч байх мэдлэг дадлаа дээшлүүлж байна.

6. Гадаад харилцааны асуудлаар :

Аймгийн  ИТХ-с шугамаар хурлын төлөөлөгчдийг 2 баг болгон 3 ,5 саруудад БНХАУ-н Өвөр монголын өөртөө засах орны Хөх хот  Эрээн,Ордос хотуудаар аялаж туршлага судлах ажлаар, 2014 оны  сард ИТХ-н дарга болон хэсэг төлөөлөгчдийн хамт   ОХУлсын Улаан Үүд хотын “Иволгенский мужид Хүнсний технологийн сургуульд зочилж  МСҮ-н 12 чиглэлээр Төв аймагаас хүүхдүүд суралцуулах гэрээ хийж ИТХ-н дарга гэрээнд гарын үсэг зурсан багтай явсан . 

2013 .7 сард БНСУ-н Gangwon-do хотын Gangneung мужид  Аймгийн Хүүхэд,Хөгжил төвийн дарга ,бүжгийн багш нартай ИТХ-ийн төлөөлөл болон Хүүхдийн урлагийн их наадамд -Борнуур сумын бүжгийн хамтлагтай явж амжилттай оролцоод ирсэн. 

7. Сумын иргэдийн хуралд   сууж, Сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн санал хүсэлтийг хүлээн авч аймгийн хуралд уламжилсан болно .

Хүсэлтийн агуулга нь: Аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл болон Сумдыг спортын хэрэглэл материалаар хангана “2014онд “ гэсэн зорилт Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бөгөөд хугацааны хувьд энэ онд заавал тусгах зорилт болгож нийгмийн бодлогын хорооноос хийсэн дүгнэлтэнд  тусгасан болно.

 Аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлдТус сумын спорт цогцолборын барилгын гүйцэтгэл болон дотоод тохижилтонд анхаарч 100000000 буюу / нэг зуун сая төгрөгийн тусламж үзүүлэхийг ,мөн  Суманд төвлөрсөн халаалтанд холбож өгөх талаар Аймгийн засаг дарга болон ИТХуралд төлөөлөгчийн хувьд хүсэлт уламжилсан болно .

                         Тайлан бичсэн Эрдэнэсант сумын төлөөлөгч Ц.Тэрбиш.2014.11.10

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%