ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ, БАЯНЦАГААН СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2014-12-10

Нэг. Нийтлэг зүйл 1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2, 3, 5 дугаар бүлэгт заасныг үндэслэн Баянхангай, Баянцагаан сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна: Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай Боловсрол Бакалавр Бакалавраас дээш зэрэгтэй Мэргэжил Хүний их эмч - Мэргэшил - Үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдсан буюу мэргэжлийн дипломтой байх. -Төрөлжсөн мэргэшлийн сургалтад хамрагдсан буюу үнэмлэхтэй байх. - Ахлах, тэргүүлэх, зөвлөх мэргэжлийн зэрэгтэй байх. Туршлага Эмчлэх, үйл ажиллагаа эрхлэх бүрэн зөвшөөрөлтэй. - Ур чадвар Удирдан зохион байгуулах, бичиг баримт боловсруулах, судалгаа, статистик шинжилгээ хийх, тайлан гаргах, багаар ажиллах, асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, Хууль эрх зүйн мэдлэгтэй, Авлигаас ангид байх чадвартай. Англи хэлний анхан шатны мэдлэгтэй. Харилцааны соёлтой. Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн ёс зүйг дээлэн, нууцыг хадгалах. Гамшиг осол, байгалийн хүнд нөхцөлд ажиллах. Эрүүл мэндийн асуудлаар судалгаа дүгнэлт хийх, илтгэл бичих танилцуулах, сургалтын явуулах чадвартай байх. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөн туслах арга барил. 3. Сонгон шалгаруулалтыг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын зөвлөгөөний танхим /116/-д зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт, материалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын 106 тоот өрөөнд 2014 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдрийн 09.30-13.00, 14.00-17.00 цагт хүлээн авч бүртгэнэ.

Шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10.000 /Арван мянган/ төгрөг байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ:

1. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн анкетыг маягт 1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, лицензийн эхийг нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;
3. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
4. 4 х 6-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
5. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;
6. Ажил байдлын тодорхойлолт;
7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, удирдах мэргэшлийн туршлагыг тодорхойлж бичсэн танилцуулга /А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 2 хуудаст багтаан компьютерээр бичсэн байна.
8. Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулж ирсэн байх. /тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах гэх зэрэг/

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Гурав. Мэдээлэл, лавлагаа

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 70272030, 70273009, 86868626 дугаарын утсаар холбогдон лавлагаа авч болно.

ТӨВ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
САЛБАР ЗӨВЛӨЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%