ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

🇲🇳🇻🇳 ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ФУ ТО МУЖИЙН АРДЫН ЗӨВЛӨЛ ХООРОНДЫН НАЙРАМДАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН “САНАМЖ БИЧИГ”-ИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА

2026-11-16

🇲🇳🇻🇳 Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Вьетнам Улсын Фу Тхо мужийн Ардын Зөвлөлийн дарга Бүй Дик Хиньний урилгаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Энхболд тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус мужид айлчиллаа.
Албан айлчлалын хүрээнд Төв аймгийн ИТХ, БНСВУ-ын Фу Тхо мужийн Ардын зөвлөл хоорондын найрамдалт хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулж, Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, БНСВУ-ын Фу То мужийн Ардын Зөвлөлийн дарга Бүй Дик Хинь нар “Санамж бичиг”-т гарын үсэг зурж ёсчлон, шинэчлэн байгууллаа.
Харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Вьетнам Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Г.Хулан оролцлоо.
2 талын харилцаа, хамтын ажиллагаа анх 2018 онд тавигдсанаас хойш манай аймаг, мужийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа тогтмолжсон нь хоёр улсын орон нутаг хоорондын хамтын ажиллагаанд чухал голлох хүчин зүйл болж үргэлжилж байна.
“Санамж бичиг”-ийг Монгол, Вьетнам улсын иж бүрэн түншлэлийн харилцаанд тулгуурлан тал бүрийн чиг үүрэг, бүрэн эрх үүргийн хүрээнд тухайн улсын үндэсний хууль тогтоомж болон гишүүнчлэлтэй олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзэлд үндэслэн 2 талын тэгш эрх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хөгжүүлж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах 5 зүйл заалттайгаар хамтын ажиллагааны зарчмаар шинэчлэн байгуулав.
Фү То муж нь БНСВУ-ын Үндэсний Ассемблейн 2025 оны “Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтын тухай” тогтоолын дагуу Вьетнамын хойд болон төв хэсгийн 3 мужийг нэгтгэснээр шинэ Фү То муж нь 9.361 км2 газар нутагтай, 4 сая гаруй хүн амтай болсон байна.
Засаг захиргааны энэхүү нэгтгэл нь Вьетнамын олон улсын интеграцид нэгдэх, нийгэм, эдийн засгийн стратегийн хөгжил дэхь чухал хөгжлийн алхам болсон байна.
Албан ёсны айлчлалыг Монгол Улсын Засгийн Газрын 169-р тогтоолоор батлагдсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ын дагуу гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад холбогдох хүсэлт саналыг хүргүүлэн холбогдох удирдамж чиглэлийн дагуу ажиллалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 150
5 / 3%
3 / 2%
93 / 62%
3 / 2%
46 / 31%