ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

🍂“АЛТАН НАМАР–2026” УРГАЦЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ🍁

2026-11-06

Энэ жил Төв аймаг 140,042 га талбайгаас 490,783 тонн ургац хураан авсан нь “АЛТАН НАМАР–2026” ургацын баяраа газар тариалангийн салбарын түүхэнд онцгой амжилтаар тэмдэглэгдэж байна.
Энэхүү үзүүлэлт нь нийт ургацын хэмжээ болон үр тариа, төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлэн, сүүлийн 40 жилд хүрээгүй өндөр ургацын амжилтыг тогтоож чадлаа.
Төв аймаг улсын хэмжээнд хураан авсан үр тарианы 23 хувь, төмсний 56 хувь, хүнсний ногооны 18 хувь, тосны ургамлын 15 хувь, таримал тэжээлийн 55 хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь манай тариаланчдын хөдөлмөр, ур чадвар, хариуцлага, хамтын зүтгэлийн бодит үр дүн юм.
“Алтан намар–2026” ургацын баярыг нээн аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ аймгийн ИТХ-ын зүгээс хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, орон нутгийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтыг иргэд, үйлдвэрлэгчдийн бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, тариаланчдын санал санаачилгыг бодлогын түвшинд дэмжихэд анхаарч ажиллах буйгаа илэрхийллээ.
Төв аймгийн нийт тариалан эрхлэгчиддээ ургац арвин, өрх гэрийн амьдрал өөдлөн дэвжиж, Төв сайхан нутгийн минь хөгжил цэцэглэлт улам бүр батжин бэхжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 150
5 / 3%
3 / 2%
93 / 62%
3 / 2%
46 / 31%