ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

2026-08-31

2026-2027 оны хичээлийн жил нь боловсролын чанарыг ахиулж, тэгш бус байдлыг бууруулах зорилгоор “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаараа онцлог жил юм.

“Эрүүл аюулгүй амьдрах орчин” бүрдүүлэх ажлын хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд амьсгалын зам, хоол боловсруулах эрхтний зэрэг эрт илрүүлэг, эрүүл мэндийн хяналт тандалтыг хийж, хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлах шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах зорилго тавиад байна.

Үндэсний хэмжээнд Сайн хөтөлбөр арга хэмжээний хүрээнд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг 1 дүгээр ангиас эхлэн шинэчлэн хэрэгжүүлж эхэлнэ.

Аймгийн хэмжээнд 4 коллежид 1766 сурагч, Ерөнхий боловсролын 31 сургуульд 21071 сурагч, СӨБ-ын 38 байгууллагад 5437 хүүхэд, 226 багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.

"Багшийн гурван тулгуурт бодлого"-оор багшийг ажлын илүүдэл ачааллаас чөлөөлж, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих, багшийн ажиллах амьдрах нийгмийн баталгааг сайжруулж, “Гэрт ойрхон сургууль" арга хэмжээгээр хүүхэд бүрд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэн ажиллах зорилт тавиад байна

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 147
5 / 3%
3 / 2%
91 / 62%
3 / 2%
45 / 31%