Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан шатар сонирхогчдын 2025 оны аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээнийг Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Х.Цэрэнбат тэргүүнтэй Аймгийн шатрын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний эрэгтэй төрөлд
Эмэгтэй төрөлд
Аргалант сумын Э.Идэрмөнх, Жаргалант сумын Ч.Бадамсамбуу, Зуунмод сумын Д.Түвшинзаяа нар Төв аймгаа төлөөлөн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх авлаа.
“Сумын аварга” шалгаруулах анхан шатны тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд бүх сумдад нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд сумдын тэмцээний тэргүүн байр эзэлсэн шатарчид аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцсон юм.


