Хурлаар 14 асуудал хэлэлцэн холбогдох хороодод шилжүүлэв.
Үүнд:

Аймгийн 2026 оны төсөв батлах тухай

Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, статистик мэдээ нэгтгэн хөрөнгийн дүнг батлах тухай

Хөрөнгө шийдвэрлэх тухай асуудлыг Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.

2025 онд иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөний биелэлт, 2026 онд өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалт тогтоож санал уламжлах тухай

2026 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь батлах тухай асуудлыг Хурлын Газрын харилцаа, байгаль орчны хороонд шилжүүллээ.

Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог тогтоох тухай

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийн тухай

Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай танилцуулга мэдээлэл

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай-(“Мал эмнэлгийн дархлаажуулалтын үйлчилгээний хөлсний тарифыг шинэчлэн батлах тухай” 2025 оны 09-р сарын 17-ны өдрийн Тавдугаар Хуралдааны 32 дугаар тогтоол)

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай-(Аймгийн ИТХ-ын 2024 оны 07-дугаар сарын 01-ний өдрийн XX хуралдааны 07 дугаар тогтоол Заамар сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай)

Сүм хийдийн зөвшөөрөл хүссэн тухай

Аймгийн ИТХ-ын 2025 оны тайланд дүгнэлт өгөх тухай асуудлуудыг Хурлын Хүний эрх, нутгийн удирдлагын хороонд хороонд шилжүүллээ.

Аймгийн Боловсролын салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлах тухай асуудал Хурлын Нийгмийн бодлого, цахим хөгжлийн хороонд шилжүүлэв.

Аймгийн ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдааныг 2025 оны 12-р сарын 05-ны өдөр хуралдахаар тов тогтоолоо.