ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМДЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2025-11-11

Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх, сумдын эрх бүхий албан тушаалтанд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах арга хэмжээг сумдын ГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн нарын дунд зохион байгуулж байна.
2024 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлыг бид хамтдаа зохион байгуулж Төв аймгийн хэмжээнд 1038 мэдүүлэг гаргагч, нийтийн албан тушаалтны мэдүүлгийг хуулийн хугацаанд баталгаажуулж хяналт тавьж ажилласан байна.
Сургалтын хүрээнд:
- Авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах асуудал
- Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хуулийн хэрэгжилт, практик асуудлууд
- Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлэх тухай
- Цахим албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт
- Мэдүүлэг бүрдүүлэлтийн цахим систем ашиглах заавар, ХАСХОМ, ХАСУМ нөхөх зааврын тухай
- Хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журмын тухай
- Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал
- Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх нь, хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны үлй ажиллагаа
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийх юм.
Сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Энхболд үг хэллээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%