ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Ховд эко цемент ХХК-ийн хамт олон “Хоггүй зогсоол” аянд нэгдлээ.

2025-10-31

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас “Хоггүй зогсоол” аяныг эхлүүлж, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран аймгийн төвөөс Манхан чиглэлд 50 дахь км-ийн зогсоолыг тохижуулсан.
Мөн Жаргалант сумын ИТХ, Засаг даргын тамгын газар болон “Ховд Эко” цементийн үйлдвэрийн хамт олныг "Хоггүй зогсоол" аянд нэгдэж нэг нэг авто зогсоолыг тохижуулж өгөх уриалгыг дэвшүүлж, аяны самбарыг гардуулан өгсөн.
Энэ удаад “Ховд Эко Цемент” ХХК-ийн хамт олон уриалгыг үргэлжлүүлэн нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймгийн төвөөс Манхан сумын чиглэлд 25 дахь км-т байрлах зогсоолыг тохижуулж хүлээлгэн өглөө.
Тухайн зогсоолын орчны хогийг Ховд Эко цемент ХХК-ийн төлөөлөл, аймгийн ИТХ-ын Ажлын алба, Ногоон байгаль эко клубийн сурагчид хамтран цэвэрлэж, Шинэ Ховд Жаргалант ТҮК-ийн ажилчид хогийг ачиж хамтран ажиллалаа.
Ховд Эко цемент ХХК-ийн хамт олон дараагийн зогсоол тохижуулах байгууллагаар МоЭнКо ХХК-ийн хамт олныг уриалсан байна.
Хоггүй зогсоолд аянд нэгдсэн Ховд Эко цемент ХХК-ийн хамт олонд баярлалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%